Хөгжлийн банкнаас мөнгө аваагүй компанийг сонсголд дуудсан уу

Сая хэлэлцүүлгийн үеэр сонирхолтой нөхцөл байдал үүслээ. ТОСК Хөгжлийн банкнаас авсан зээлээ гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлсэн гэх агуулга яригдах үед тэдгээр гүйцэтгэгч компанийнх нь нэг болох “Нью Яармаг хаусинг прожект” компанийн захирал н.Ууганбаяр компани нь ТОСК-оос буюу Хөгжлийн банкнаас зээл огт аваагүй гэж мэдүүлсэн юм.
Түүний мэдүүлэг дотор байсан “ТОСК санал тавьсны дагуу хамтарч ажилласан” гэсэн өгүүлбэрийг Хяналтын хорооны гишүүн Ж.Сүхбаатар тодотгож “ТОСК яахаараа санал тавьдаг юм бэ. Яг яаж тавьсан бэ, амаар уу, бичгээр үү. Хөгжлийн банкнаас зээл авсан нь ТОСК. Тэгсэн мөртлөө та нарт ямар ч шалгаруулалтгүй шилжүүлээд өгчихөж. Гэтэл та нар хүсэлт тавьсан гэж байна. Энийг тодруулж асууя” гэсэн.
н.Ууганбаяр уг асуултад “Бид Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Надад худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээнүүд байна. Худалдаа хөгжлийн банкинд зээлийнхээ хүүг төлж явж байсан.
Хөгжлийн банк анх ТОСК-той хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Гэхдээ ашиглахгүй гэсэн нөхцөлтэйгөөр дансанд байршуулсан. Өөрөөр хэлбэл, танд зээл өглөө, гэхдээ та гар дүрж, нэг доллар ч захиран зрцуулж болохгүй гэсэн нөхцөлтэй. Ийм зээл гэж байдаг юм уу. Олон улсад ийм туршлага байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед бид ТОСК-д “Та нар хөрөнгө оруулах гээд байгаа юм уу, зээл өгөх гээд байгаа юм уу яах юм бэ” гэж 30, 40 удаа уулзаж байсан. Тийм учраас би Хөгжлийн банкны зээлдэгч биш. ТОСК гэрээний үүргээ биелүүлээгүй. Төр солигдох болгонд л асуудал шинээр эхэлдэг. Залгамж чанар байхгүй. Бид төрийн компанитай хамтарч ажилласандаа харамсаж байна" хэмээн хариулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгвэл хагжлийн банкнаас авсан мөнгөө луйварчид гэмгүй компанид зээл өгөөд ##дсан юм шиг харагдуулж бнм ш дээ