ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн үнэтэй ресторан

"Sublimotion" нь Испанийн Ибиза арал дээр байрладаг дэлхийн хамгийн үнэтэй ресторан юм. Энэ гайхалтай орчинд тансаг хоол амтлахыг хүсвэл 2380 ам.доллар төлөх хэрэгтэй.

Тийм ээ, та үүнийг зөв уншсан! Sublimation нь 20 төрлийн амтыг танд санал болгох бөгөөд нэг хүнээс 2380 ам.доллар авдаг. Энэхүү ресторан нь Испанид зөвхөн зуны улиралд буюу зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд л ажилладаг бөгөөд Michelin-ийн хоёр одтой тогооч Пако Ронсеро ажиллуулдаг. Харин 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн Дубайн тансаг зэрэглэлийн зочид буудал болох "Mandarin Oriental Jumeira"-д шинээр нээгдсэн юм.

Гурван цагийн турш 20 хоолны амталгааны цэсийг нэг нэгээр нь шоу үзүүлбэртэй хамт мэдрүүлдэг. Та хоолоо идэж байхдаа лазер гэрлийн шоу, виртуал бодит байдлын элементүүд болон проекцийн зураглалыг харах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button