Танд хэрэгтэй

Үзэсгэлэн худалдаатай холбогдуулж зарим автобусны чиглэлийг өөрчиллөө

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахтай  холбогдуулж нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо.

Тодруулбал, сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа  “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал  зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг  “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв- шинэ 100 айл худалдааны төв” болгож сунгахаар төлөвлөжээ.

Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button