Танд хэрэгтэй

Иргэд оршин суух хаягаа шалгах систем ажиллаж эхэллээ

Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас төрийн болон бусад байгууллагын үйлчилгээг авах, тодорхой эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирах эрсдэлтэй байна.

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгахыг уриалахын зэрэгцээ https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаяг дээр хаягийн бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нэвтрүүллээ.

Дээрх цахим хуудсаар нэвтэрч байнга оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй тохиолдолд мэдэгдэж тус байгууллагаас Таны ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, даруй хариу мэдэгдэх болно.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан болно. Иймд Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг зөвлөж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button