Гадаад мэдээ

Тэтгэврийн насыг хойшлуулахыг иргэд эсэргүүцэж, ажил хаяв

Францын УИХ-аар хэлэлцэх гэж байгаа шинэ хуулийн төсөлд иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх албан ёсны насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнийг үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж, нийтийг хамарсан ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Тус эсэргүүцэл нилээн өргөн хүрээг хамарч олон сургууль болон бусад төрийн үйлчилгээ хаагдсан байна. Парисын Орли нисэх онгоцны буудалд таван нислэг тутмын нэг нь цуцлагдаж, хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ ч мөн саатах төлөвтэй. Зөвхөн Парисын хот доторх метронд жолоочгүй хоёр шугам л хэвийн ажиллана гэв.

REUTERS/Sarah Meyssonnier

Парис болон бусад хотуудад хэдэн арван мянган хүн цугларсан томоохон жагсаал цуглаан болох бололтой.

Бүр тодруулан хэлбэл, тэтгэврийн тогтолцооны эл өөрчлөлтийг Францын засгийн газраас сайшааж буй ч эл IFOP-ийн санал асуулгаар олон нийтийн 68% нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button