СПОРТ
Т.Хангалын баг тойргийн аваргаар тодорлоо

Монголын волейболын шигшээ баг болон “Ноён Натур Мед” багийн довтлогч Т.Хангалын тоглож буй “Накхон Ратчасима” баг одоогоор Тайландын лигт 7 хожил, нэг ч хожигдолгүй нэгдүгээр тойргийн аваргаар тодров.
Хамгийн муу амжилттай хоёр баг нь хасагдаж хоёрдугаар шатанд 6 баг дахин тойргийн журмаар өрсөлдөж байна. 2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 оны Тайландын лигийн аварга “Накхон Ратчасима” баг хоёрдугаар тойрогт эхний ялалтаа авснаар 8 дараалж хожиж итгэл төгс тэргүүлж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.