УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөр: Ардчиллаа аваръя гэсэн бүх хүнийг эгнээндээ нэгтгэж, монголчуудаа ядуурлаас гаргана

АН-ын ҮБХ-ны хуралдаан 10.00 цагаас эхэлсэн. Намын даргад бүртгүүлсэн Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Баярцогт нар мөрийн хөтөлбөр бүхий илтгэлээ танилцуулсан.

Харин С.Одонтуяа нэрээ татаж авч буйгаа индэр дээрээс хэлсэн юм. Тэрбээр "Намайг дэмжихээр ирсэн хүмүүс З.Нарантуяаг дэмжээрэй" гэсэн юм.

Санал хураалтаар Л.Гантөмөр тэргүүлж, АН-ын даргаар сонгогдлоо. Одоо үргэлжлүүлэн намын Их хурлаа хийж, шинэ даргаа соёрхон батлах учиртай.

Намын даргаар сонгогдоод буй Л.Гантөмөр Их хурал руу орохынхоо өмнөхөн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Өнөөдөр намын 200 мянган гишүүнээ төлөөлдөг төлөөллийн төв байгууллага нь олонхоороо хуралдаад, олонхоороо шийдвэр гаргалаа. АН өнөөдөр намын даргын бүртгэлгүй байгаа. Юун намын даргаа бүртгүүлэх хамгийн эхний ажил. Дараагийн ажил бол сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэх хэрэгтэй. Монголчуудаа ядуурлаас гаргахын төлөө чадах чинээгээрээ хичээнэ. АН нэг нам болж, нэг нам гэдгээ харуулна. Багш нар, эмч нар дээрээ очно. Ард түмэнтэйгээ ярилцана. Ярилцаад, тухайн салбараа манлайлж чадаж байгаа хүмүүсээ монгол төрийн түшээгээр нэрийг нь дэвшүүлнэ. Эрх баригч намтай сөрөг хүчний хувьд бодлогоороо уралдана. С.Эрдэнэ, Х.Баттулга нартай ярилцаад л урагшилна. Бид их цөөхүүлээ болчихлоо. АН-ын төлөө, ардчиллаа аваръя гэсэн бүх хүнийг эгнээндээ нэгтгээд явна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-19 17:58

Ингээд АН-ын дахин нэг тоглоомын золионы эзэн Гантөмөр болж эхэллээ.

Зочин
Зочин
2023-01-19 18:04

ЭНЭ ЖАЙЖИЙСАН ЭРҮҮ НЬ УРАГШАА БОЛСОН НӨХӨР ГЭНЭТ ГАРААД ИРЛЭЭ ТЭГЭЭД ЭНИЙГ НЬ БУСАД ХУЛГАЙЧУУД НЬ ЗӨВШӨӨРӨХ ЮМ УУ? ЖИШЭЭ НЬ ӨНӨӨДӨР МЭДЭГДЭЛ ХИЙСЭН БИДООН ГАНБАА ЯАХ ЮМ ШҮҮХЭД ӨГЧ НЭГ ХУДАГТ ХАТААНА ГЭСИЙШТ.ҮЕ ҮЕИЙН НАМЫН ДАРГА НАРЫН ГАНЦ ХЭЛДЭГ ШУЛУУХАН ХЭЛЭХЭД ДАНДАА УЛИН ХУЦДАГ ҮГ НЬ АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛААС ГАРГАНА ХУЦВАА АРД ТҮМНЭЭ ДАРАМТЛАН ШУЛЖ ХЭТЭВЧЭЭ ЗУААТГАНА ГЭЖ ОЙЛГООРОЙ ТҮЙ БЫСДА ГЭЖ ГҮНДАЛАЙ ЯАЧИХАВАА ТЭР БАЛАЙГ СОНГООД ШРҮПДЭЭД ТАВЬЧИХВАЛ ХОШИН ШОГИЙН САЛБАДАЙНУУД АЖИЛГҮЙ БОЛОХ БАЙЛАА

Зочин
Зочин
2023-01-19 21:24

Ха ха АН ын топ хулгайч луйварчидтай нэгдэх хүн олдох болов уу

Зочин
Зочин
2023-01-19 22:30

МҮҮНИЙ ШАЖИНД БӨӨНӨӨР ОРУУЛЖ СОЛОНГОС ӨВГӨНИЙ АМТЫГ АМТЛУУЛАХ БИЗ АНЫХААН ГЭЖ САЙХАН ОРКУУД ШҮҮСАЛХИ ХААШАА ВЭ ТАРХИ ТИЙШЭЭ

Зочин
Зочин
2023-01-19 23:08

Тамганы булаац##даан Эрдэнэ тамгаа өгч харагдаач

Зочин
Зочин
2023-01-20 09:02

Баярцогтыг бид жигшээгүй бил үү. Гантөмөр арай нэр цэвэр байх. Мэдэхгүй юм даа, угтаа бол ардчил## хэрэгтэй л байна надад

Холбоотой мэдээ

Back to top button