ЭРҮҮЛ МЭНД
Монголд анх удаа ясны чөмөг шилжүүлэн суулгалаа

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас зургааг нь хасч, эх орондоо эмчлэх боломжтой болсныг ЭМЯ оны эхээр зарласан.
Эдгээр өвчний нэг нь цусны хорт хавдартай өвчтөнд ясны чөмөг донороос (аллотрансплантаци) шилжүүлэн суулгах хагалгаа бөгөөд үүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын тасгийн хамт олон Монголдоо нутагшуулж чадлаа.
Аллотрансплантаци хийх анхны хагалгаанд АНУ-ын Техас мужийн МД Андерсан эмнэлгийн цусны төвийн зөвлөх профессор Kouchi Takahashi - г урьж, түүний бүх зардлыг нь эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг аавынхаа буянд зориулсан Аюуш сан, мөн Доржгочоо сангийн хандиваар санхүүжүүлжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг2