Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөрийг УДШ бүртгэх ч, АН сонгуульд ГУРВАН ДАРГАТАЙ оролцох уу

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр даргаа сонгов. Даргын төлөө Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар нэр дэвшиж, Лу.Гантөмөр 152 саналаар ялан АН-ын даргаар сонгогдлоо. С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 саналаар удаалав.

“Хайрцаг” эвдсэн сонголт

Хурлаас өмнө бараг бүх хүн АН-ын шинэ даргаар С.Баярцогтыг сонгогдоно гэж бодож байв. Гурван шатны шүүхээр тогтоогдсон гэм буруугаа “нэг амиар” цагаатгуулж, түүнээс ч өмнө ҮБХ-ны ээлжит бус хурлыг зохион байгуулах лоббиг хийж, түүнд нь Оюутолгой, Рио Тинтотой гүнзгий холбогддог АН, МАН-ын лидерүүд оролцож байсан болохоор энэ удаагийн хурал түүнийг дарга болгох ганц зорилготой гэдэгт бараг бүгд итгэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр саналаа “хайрцагласан” гэдэг нь тодорхой байсан. Гэвч тэрбээр 129 саналаар удаалж, дарга болж чадсангүй. Магадгүй, тохирсон зарим гишүүд нь түүнээс “урвасан” болов уу. Дүн гарсны дараа “Надад санал өгөөгүй гишүүддээ бас баярлалаа” гэсэн нь тэдэндээ хандсан гомдлын үг шиг санагдав. АН хайрцганд ордоггүй улс төрийн хүчин гэдэг нь эндээс харагдсан.

-Лидерүүд юу хэлэв буюу энэ хурлыг юу гэж харах ёстой вэ-

АН-ын энэ нэгдлийг яг яаж харах ёстой вэ гэдэг нь их чухал. Юутай ч нөлөөтэй хүмүүс нь энэ хурлыг доорх байдлаар дүгнэжээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ хурлыг Х.Баттулга, С.Эрдэнэ нарын үүсгэсэн маргаан шийдэгдэхгүй тул ҮБХ-ны залуу гишүүд өөрсдөө жамаараа эвлэлдэн нэгдэж байгаа үйл явц гэж ярьж буй. Гэтэл түүний өмнөхөн Х.Баттулга, С.Эрдэнийн ҮБХ-ны гишүүд нийлж хуралдсан байдаг. Энэ өнцгөөс бол эрх баригчид Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг нэгдэнэ гэдгийг эртнээс мэдрээд дахин жижиглэж байгаа юм байна гэсэн логик уншигдана. С.Эрдэнэ албан ёсны бичиг баримт, тамгатай АН биш, 2016 онд ҮБХ-ны гишүүн байсан нөхөд зохион байгуулж буй тул АН-д ямар хамаагүй гэсэн тайлбар өгсөн.

Х.Баттулга С.Баярцогтын хэргийг хүчингүй болгосон шүүгч н.Ганзоригийг ҮХЦ-д өгөх үедээ мөн энэ байр суурийг илэрхийлж, түүндээ “Эвлэрлийн хурлыг зохион байгуулагчдын цаана эрх баригч МАН байгаа гэж өөрсдөө ярьсан” гэх үг унгасан байдаг.    

-Эмэгтэйчүүдийн дуу хоолой сул байв-

Даргын сонгуульд эмэгтэйчүүдээс С.Одонтуяа, З.Нарантуяа нар нэр дэвшсэн ч сонгогдож чадсангүй.  С.Одонтуяа нэрээ татаж хүч нэгтгээд ч З.Нарантуяа 12 санал авсан нь эмэгтэйчүүдийг багагүй бухимдуулах шиг боллоо.

-Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийн АН-ыг хууль ёсных болгох уу-

Ардчилсан намын нэг хэсэг ийнхүү тусдаа хуралдаж даргаа сонголоо. Одоо Их хурлаараа батламжлаад Улсын дээд шүүхэд хандах учиртай. Энэ удаагийн ҮБХ-ны хуралдааныг хууль эрхзүйн хувьд хүчин төгөлдөр болгоход Улсын дээд шүүхээс дэмжлэг үзүүлж, гишүүдэд тодорхойлолт гаргаж өгсөн. Тиймээс Лу.Гантөмөрийг зайлшгүй бүртгэх, улмаар нэгэн цагт С.Эрдэнэд өгч байсан шиг намын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрлийг өгөх учиртай. ҮБХ-ны хуралд оролцсон гишүүд “хайрцаг”-наас зөрсөн нь гэдийх шалтгаан болж мэдэхийг үгүйсгэхгүй. Угаасаа МАН АН-ын даргад нэр цэвэр биш, хууль шүүхэд нээнтэгтэй хүн байлгах сонирхолтой.

Эвлэрлийн хурал нь сонгуулийн тогтолцоонд пропорциональ хувилбар орж ирж байгаатай холбоотойгоор эрх баригчдын зүгээс өрсөлдөгчөө дахин нэг жижиглэж хуваах хувилбар байх өнцөг ч бий. Энэ тохиолдолд тамга С.Эрдэнэд үлдэж, АН түүнийг тойрч нэгдэх ёстой болно. Энэ хэцүү тул эрх баригчдад ашигтай. Гэхдээ УДШ нэгэнт тодорхойлолт гаргаж өгсөн бол хариуцлагаа үүрч, Лу.Гантөмөрийг бүртгэх л ёстой.

Давуу талуудаа нэгтгэж, аль лидер нь хүчтэйгээ ард түмнээр шүүлгэх шийдэл  

Улсын дээд шүүхэд бүртгүүлж тамгаа авах нь Лу.Гантөмөр даргатай АН-д давуу тал авчрах болохоос сонгуульд ялах баталгаа болохгүй. Үүнийг Лу.Гантөмөр ч, Х.Баттулга ч, С.Эрдэнэ ч сайн ойлгож байгаа. Энэ тал дээр тэдний нөхцөл байдал ижил бөгөөд том сул тал нь юм. С.Эрдэнэ, Х.Баттулгын ҮБХ нэгдэж хуралдсан, сая Лу.Гантөмөрийн ҮБХ-ны нөлөө бүхий гишүүдтэй уулзсан гэх мэтээр мэдээлэл хөвөрч буй. Хамгийн гол нь, АН хуваагдсан гэдэг үгийг Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Х.Баттулгын хэн нь ч амнаасаа унагахгүй байгаа. Тиймээс эхлээд хуулийн маргаан явах ч эцэстээ нэгдэж нийлэх эрх ашиг нь жин дарж л таарна.

Нөлөөтэй гишүүдийнх нь байр сууринаас харахад “Сонгуулиас өмнө дарга цэргийн асуудлаа шийдэх хэрэгтэй” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч буй, тамга тэмдгийн хэрүүл дэмжигчдийг нь залхаасан тул өөр шийдэл гарч ч болно. Гарц шийдэл бий.  

Монголын улс төрийн түүхэнд жинхэнэ шуугиан тарьсан улс төрийн шийдлийг ИЗНН 2012 оны нэгдүгээр сард хийж, намаа гурван даргатай болгосон түүх бий. Тэгэхэд ИЗНН-ын даргаар С.Оюунаас гадна Д.Энхбат, С.Дэмбэрэл нар ажиллаж байв. Тухайн үед пропорциональ тогтолцоог шингээсэн /28 пропорциональ/48 мажоритар/ Сонгуулийн шинэ хууль батлагдаж, 2012 оны сонгуульд намын даргын мест “хаданд гарах” нь тодорхой болсон үе. Шинэ тогтолцоонд өндөр амжилт гаргах нь нам болгоны толгойн өвчин байсан цаг. Харин тэр асуудлыг ингэж шийдэж болно гэж хэний ч санаанд ороогүй л байсан юм.

Холимог тогтолцооны үед дарга нь намынхаа нэр хүндийг өсгөх учиртай болдог. Нэг намын даргын тамгыг гурван хувь хийлгэсэн энэ явдлаас хойш улс төрийн зарим нэг ТББ, фракци гурван дэд Ерөнхийлөгчтөй болж байв. Энэ нь цаашдаа бүр моод болж, албан тушаалд дуртай мөнгөтэй нөхдөд тавих “урхи” болж байсан ч удаатай. АН-ын нэг дарга болох Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүр 2006 оноос яг энэ аргаар, МЖБХ-нд 50 дэд ерөнхийлөгч томилж, ямар амжилтад хүрснийг мэдэж байгаа. Тиймээс байр сууриа бэхжүүлж, амьд үлдэхийн тулд АН гурван даргатай болох шийдэл байж болно.

АН угаас нэг цул улс төрийн хүчин биш, олон намын нэгдэл байсан. Тэдэн дунд зүүний чиг баримжаатай намууд ч бий. Намууд нь дотроо клубүүдэд хуваагддаг. Мэдээж бүгд лидертэй.

 С.Эрдэнэд тууштай чанар, хууль ёсны хүчин төгөлдөр тамга, Х.Баттулгад нэр хүнд, дэмжигчид, Лу.Гантөмөрт олон ургальч үзэл, хэтрээд явчихгүй л бол Монголд яг одоо тун чиг үгүйлэгдэж буй барууны чиг баримжаа бий.

Лидерүүдэд сул тал ч байгаа. Х.Баттулгаас цухалздаг зөөлчилж хэлэхэд зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн үзэл, С.Эрдэнийн тамга шүтсэн улс төр гээд. Даргын сунгааны үеэр Лу.Гантөмөрийн дайны агуулгаар хийсэн мэдэгдэл гэх мэт. Гэвч энэ сул талууд нь ч хэсэг бүлгийн дэмжлэг хүлээх учир сул биш давуу тал ч гэж хэлж болно. Харилцан хянаад явчих боломж бий. Энэ давуу талуудаа нэгтгэж сонгуульд орж, ард түмнээрээ шийдүүлээд цаашдын байр сууриа тодорхойлуулаад явъя гэсэн санаа юм. Үндэслэл нь ард түмний хүсэл зориг.  

Улс төрийн нам, улстөрчид эцсийн эцэст сонгогчид буюу ард түмэн л дүн тавьдаг.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-20 08:43

УЛС ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ АРД ИРГЭДЭЭ ХАМААТАН САДАН МЭТ ХАЙРЛАХ ЭНЭРЭХ УХААНГЙ, ОЛДВОЛ Л ХУСНА БАЯЖНА БОЛОМЖ ГЭЖ ХАРДАГ ПЯЗДА НАР БҮГД БАЙЖ БАЙНА ЛИДЕРҮҮД БИШ ЛОЙДОРУУД ДАНДАА ХУГАРХАЙ ШУНАЛЫН АЦНУУД ШОРОНГИЙН ХАДААСНУУД ҮХСЭНЭЭ ЮУГАА ХИЙГЭЭД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЯВЖ БАЙГАА ХУЖАА ЭРЛИЙЗ ГАХАЙНУУД ВЭ? ХҮРЭЛСҮХ ГЭЖ НЭГМУУ ШААР БҮГДИЙ НЬ ШОРОНД НЬ ИЛГЭЭР БАЙСАН ПЯЗ

Зочин
Зочин
2023-01-20 09:23

Баттулга Эрдэнэ Гантөмөр гээд 3 даргатай болж

Зочин
Зочин
2023-01-20 09:33

Энэ одоо тэгээд яаж яваад 400-гээд хүн ялгаад тэндээсээ сонгогдоод байгаан намын дотоод юм хум байгаан биш үү

Зориг
Зориг
2023-01-20 09:42

Ямар ч их мөнгөтэй юм, 2 ту####а хур## зарлаад хур##д л мөнгө үрээд байх юм.Одоо нөгөө хэд нь бас хур##даад энэ хүнийг сонгосон гээд л Дээд шүүхэд бичиг өгнө, Дээд шүүхэд 1 намаас 2 дарга бүртгүүлэх хүсэлт ирэхээр дотроо учраа ол гээд л буцаана.Тэгээд дотроо хэл амгүй учраа олж чадахгүй байж МАН-н захи##га гээд л буруугаа бусад руу чихнэ дээ.

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2023-01-20 10:36

Баярцогтод сан## өгдөг тэнэгүүд энэ намд байгаа болохоор энэ намыг монголын төлөө нам гэж хэзээ ч бүү бод эндээс юуч горьдсоны хэрэггүй би л лав энэ намаас 300 нөхөдийнхөө хамт гарлаа.

Холбоотой мэдээ

Back to top button