Гадаад мэдээДЭЛХИЙЭнтертайнмент
Хүний аминд хүрсэн жүжигчин Алек Болдуиныг шүүнэ

Нью-Мехикод явагдаж байсан кино зураг авалтын үеэр хүний аминд хүрсэн жүжигчин Алек Болдуиныг шүүх хурал удахгүй болох гэж байна.
Тэрбээр 2021 оны аравдугаар сард "Rust" нэртэй киноны гол дүрийг бүтээж байхдаа зураг авалтад ашиглах бууг байлдааны сумаар цэнэглэсэн байсныг мэдэлгүй зураглаач Халина Хатчинсийн аминд хүрч, найруулагч Жөүл Соуза мөн суманд өртөж хүндээр шархадсан.
Шүүхээс түүний гэм буруутайг тогтоовол 18 сар хорьж, 5000 ам.доллараар торгох ял ногдуулах магадлалтай талаар хэвлэлүүд бичжээ.
"Rust" нэртэй киног Жөүл Соуза найруулж, Болдуин гол дүрд нь тоглохын зэрэгцээ продюсероор ажиллаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.