Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Ирэх амралтын өдрүүдэд -41-46 градус хүрч хүйтэрнэ

Нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар цочир хүйтрэхийг ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, ирэх амралтын өдрүүдээс эхлэн шөнөдөө -41-46 градус, өдөртөө -30 градус хүрч хүйтэрнэ. Энэ хүйтрэл тухайн жилийнхээ оргил үе гэдгийг тодотгон хэлж буй. Харин нийслэл Улаанбаатар хотод шөнөдөө -40 градус хүрнэ.

Иймд малчид, ард иргэд, тээвэрчдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж хол замд гарахгүй, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button