СПОРТ
Эмэгтэй тамирчнаа дарамталсан дасгалжуулагчийг шийтгэнэ

Хөнгөн атлетик дахь допингтой тэмцэх хараат бус байгууллагаас Беларусийн дасгалжуулагч Юрий Моисевичиийг эмэгтэй тамирчинтайгаа харилцахдаа зүй бус авирласан хэмээн буруутгажээ. Түүнийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн кодексыг зөрчсөн гэж үзэж, хариуцлага тооцохоор болсон байна.
Юрий Моисевич нь Токиогийн олимпын үеэр тамирчин Кристина Тимановскаятай зүй бусаар харилцаж, хүсэл зоригийг нь хүндэтгэлгүй сэтгэлийн дарамтад оруулсан хэргээр олимпын тосгоноос хөөгдөж байсан юм. World Athletics түүний энэ хэргийг 2022 оны есдүгээр сараас шалгаж эхэлсэн аж.
Хохирогч Кристина Тимановская өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Польшийн иргэншил авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.