УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: "Изинис Эйрвэйз" ХХК 22.9 тэрбумыг зээлж, 6.3-аар нь Б.Хурцын эхнэрийн зээл хаажээ

УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 79 гэрчийг дуудсан байна.

Дарааллын дагуу яг одоо "Изинис Эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.

Тус компанийн хувьцааны 70 хувийг Т.Эрдэнэ, 30 хувийг Э.Золзаяа эззэмшдэг аж. Гэрчээр Э.Золзаяа ирээд буй юм.

Тус компани нь агаарын хөлгийн парк шинэчлэлт хийхээр Хөгжлийн банкнаас нийт 22.9 тэрбум төгрөгийн зээл аваад:

  • 7.5 тэрбум төгрөгөөр бусад банк дахь зээлийг хаахад зарцуулсан. Тухайлбал, "Сарнайх" ХХК-ийн 4.2, 2.1 тэрбум гээд нийт 6.3 тэрбум төгрөгийн зээлийг хаасан байсан.
  • 1.7 тэрбум төгрөгийг Т.Эрдэнэ бэлнээр болон дансаар гаргаж авсан байна. Тухайлбал, "Сарнайх" ХХК руу 300 саяыг шилжүүлсэн байна хэмээн шинжээч дүгнэлт гаргаад буй юм.

Гэрчээр дуудагдсан Э.Золзаяагийн өгч буй мэдээллээр,

Э.Золзаяа нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин, Б.Хурцын бэр ажээ. Хадам ээж нь "Сарнайх" компанид хувьцаа эзэмшдэг.

Э.Золзаяатай хамт "Изинис Эйрвэйз" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Т.Эрдэнэ нь "Сарнайх" компанийн 34 хувийг эзэмшдэг. Т.Эрдэнэ гээч нь Б.Хурцын хамаатных нь дүү гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дангаасүрэн
Дангаасүрэн
2023-01-20 12:59

новшнууд....

Зочин
Зочин
2023-01-20 16:57

Ийм л хулгайчдаа хариуцлага тооцож чадахгүй байж ОЮУНЭРДЭНЭ ЭЭ битгий шудрага царайлж солиор.

Холбоотой мэдээ

Back to top button