Гадаад мэдээДЭЛХИЙ
Украинд 2.5 тэрбум ам.долларын зэвсэг, өгнө

АНУ Украинд шинээр 2.5 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр боллоо. “Нэгдсэн улсын Батлан хамгаалах яам Украинд шинээр зэр зэвсгийн тусламж үзүүлэх болсноо зарлана. Мөнгөн дүн нь 2.5 тэрбум ам.доллар байна” гэж мэдээлэлд дурджээ.
Тусламжийн зэвсгийн багц дотор артиллерийн зэвсэглэл, хуягт техник, түүнд дотор туулах чадвар сайтай хуягт машин “Stryker” багтаж байгаа аж. Өмнө нь мэдээлж байсан “M1 Abrams” танк энэ удаагийн багцад ороогүй аж.
АНУ энэ жил Украины дайнтай холбоотой зардалд 50 тэрбум төсөвлөсөн бөгөөд ийнхүү бага, багаар нийлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.