УРЛАГ
"Цагаан-Уул" наадмыг А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгон зохион байгуулна

Хайрын шүлгийн "Цагаан-Уул" яруу найргийн наадмыг энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулж байна. Тус наадмыг энэ удаа МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгон зарлаж оролцогчдын шүлгийг энэ сарын 18-аас хоёрдугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авахаар тогтжээ.

"Цагаан-Уул" наадам гурван үе шатаар үргэлжлэх бөгөөд эхний даваанд шүлгээ ирүүлсэн яруу найрагчдаас 24 хүнийг дараагийн шатанд шалгаруулж СТӨ-ний тайзнаа сүүлийн хоёр шатыг үзэгчтэйгээр зохион байгуулах аж. Сүүлийн шатанд долоон яруу найрагчийг авч үлдэн тэргүүн байрт нэг, дэд байрт зургаан хүнийг шалгаруулах юм.
Наадмын сүүлийн даваа хоёрдугаар сарын 14-ний өдөр болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.