Гэрчээр дуудагдаагүй ч "үнэнийг илчилнэ" хэмээн “Бэсон" компанийн Д.Батжаргал сонсголд ирлээ

УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 79 гэрчийг дуудсан байна.
Дарааллын дагуу яг одоо "Пирамид-Орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.
"Пирамид-Орд" ХХК нь Хөгжлийн банкнаас "Буманзалуус" 296 айлын орон сууцны хорооллын төслөөр 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн зээлд холбогдуулан найман гэрчийг дуудсан бөгөөд хувьцаа эзэмшигч Г.Цолмон С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр гэх хоёр өмгөөлөгчтэй оролцохоор ирсэн.
Гэрчээр дуудагдаагүй ч БИСОН компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал сонсголд бүх үнэнг мэдүүлнэ хэмээн сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлж, иржээ.
Гэрчээр дуудагдаагүй хүнийг сонсголд оролцууллаа хэмээн Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал эсэргүүцэв. Сонсгол үймүүлсэн хэмээн өмгөөлөгч С.Тэгшжаргалыг танхимаас гаргалаа.
“Бэсон" компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал "Би 2017 онд Г.Цолмон гэдэг хүнтэй дутуу баригдсан барилгыг гүйцээж барих гэрээ хийсэн. Энэ компани барилгаа барилгынхаа бүрэн цутгалтыг хийж дуусгаад, намайг талбайгаас хийж дуусгасан. 2015 онд хятадуудаар барилга бариулж байгаад, визний зөрчилтэй гээд, ямар ч төлбөр төлөхгүйгээр хөөгөөд гаргачихсан. Би тухайн дөрвөн байрыг 16 давхар болгон барьж, дундуур нь холбох үйлчилгээнийх нь төвийг сууриас нь эхлээд барьсан. Дутуу баригдчихсан энэ дөрвөн барилгыг барьцаанд тавьсан байгаа юм билээ. Би энэ компанитай дөрвөн жил шүүхдэж байна. Шүүхдээд эхний шатанд ялдаг юм. Давж заалдаад унагаадаг юм. Үнэнийг батлах гэж өнөөдрийг хүртэл явлаа. Мөнгө л ялдаг юм байна. Би энэ компаниас болоод хохирчихоод байна. Би энэ барилгаас болоод хоёр удаа зүрхний шигдээс болсон. Манай компанийн үйл ажиллагааг шүүхээс хаачихсан. Хувийн харилцах, компанийн дансыг ч бас хаачихсан" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene metiin tygjil zunduu biidee tsaana chin
Бусдыг хохироодог хүн чанар ёс суртахуун байхгүй хууль үйлчилдэггүй ийм хүмүүсийг шийтгэдэг тусгай ##ба байх хэрэгтэй л юм
Хорсолоо тайлаад байна . Үнэний ард асар хорт санаа байдаг