НҮБ-ын хүүхдийн сан: Хүүхэд бүрт мөнгийг нь ялгаваргүй олгох ёстой

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгох нь зүйтэй гэсэн асуудал нийгэмд өрнөөд нэлээдгүй хугацаа өнгөрч буй.
Тэгвэл энэ тухай НҮБ-ын хүүхдийн сангийн мэргэжилтэн Хүрэлмаа хэлэхдээ: "Олон улсад хүүхдийн мөнгөн тэтгэмж, тэтгэлэг гээд олон өөр нэршлээр явдаг. Улс орнууд энэ хөтөлбөрийг үр өгөөжтэй, хамгийн зөв зүйл гэж үздэг учраас бодлогоор урт хугацаанд хэрэгжүүлдэг. Энэ нь ихэнхдээ ядуурлыг бууруулах, амьжиргааг дэмжих, хүүхэд хамгааллыг, хөгжлийг дэмжих зэрэг олон зорилгын хүрээнд улс орнуудад хэрэгждэг. Манайд ч гэсэн зарим судалгааны дүн шинжилгээнээс харахад ядуурлын түвшин болон хүүхдийн боловсрох эрх, хоол тэжээлийн нөхцөлд эерэг нөлөө үзүүлдэг нь тогтоогддог.
Манайхаас засгийн газарт хүүхэд бүрт мөнгөн тэгэмжийг нь өгөх нь зүйтэй гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн. Халамж уу, тэтгэмж үү гэдгийн тухайд анхнаасаа энэ бодлого хэрхэн томьёологдсон, зорилго нь юу байсан бэ гэдэгт суурилж гарах ёстой байсан. Бид тэрхүү концевцоо авч явж чадаагүй" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bugdend ni uguu esvel buur boli
Bugd awah heregtei btal yalgaad bdag tur zasagtai yum da