Нийгэм мэдээ

ТЦА: Урсгал сөрсөн дипломат дугаартай машины зөрчлийг бүртгэсэн

Өчигдөр /2023.01.19/ замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж зогссон дипломат дугаартай машины үйлдэл олны анхаарлыг татсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулан асуулаа.

-Урсгал сөрж дүрэм зөрчсөн дипломат дугаартай машины талаар мэдээлэл өгөөч?

-Тухайн зөрчлийг бүртгэсэн. Уг нь дипломат албаны машин халдашгүй байх ёстой ч дүрэм зөрчсөн учир цагдаагийн алба хаагч зөрчлийн хэргийг бүртгэж, харьяа дүүрэг болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Мөн ГХЯ-ны консул хариуцсан хэлтэст албан бичиг хүргүүлсэн байгаа.

-Тухайн үед тэр хэсэгт алба гүйцэтгэж байсан цагдааг олон нийт шүүмжлээд буй. Тэгэхээр энэ алба хаагч тус зөрчил дээр ажилласан уу?

-Тэр цагдаа тухайн үед замын нөгөө хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байсан. Тэгээд эргэж ирж шаардлага тавин замыг чөлөөлүүлсэн. Тус зөрчлийн хэргийг цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа.

Нэмэлтээр, ДК дугаартай автомашин нь халдашгүй эрхтэй учир Замын цагдаагийн алба хаагч арга хэмжээ авах боломжгүй аж. Харин ГХЯ-наас ирэх хариу тайлбар бичиг болон цагдаагийн хэлтэс зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нэгтгэсний дараа албан мэдээлэл өгөх юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button