УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал сайдын хуулиар АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Энэ үеэр АН-ын бүлэг завсарлага хүсэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах энэ тухай хэлэхдээ:

"Олон нийтийн сүлжээнд "Хүний эрхийг хамгаалах" гэдэг гоё нэртэй хууль орж иржээ. Олон нийт энэ хуульд эсрэг байр суурь илэрхийлж байна. Мэдээж, энэ хуульд сайн тал ч бий. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийг харахад ХЭҮК-ынхан санал нэгдэхгүй байна лээ. Тэр тусмаа сошиал хэрэглэгчдийн санаа бодлыг тусгалгүйгээр, нэг өдрийн дотор хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт ордог байж болох уу.

Засгийн газраас яаралтай хэлэлцэх асуудал байдаг. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хэлэлцэхтэй холбоотойгоор л яаралтай гэдэг ангилалд багтдаг. Түүнээс биш уг хууль эдийн засгийн асуудалтай ямар байдлаар холбоотой болчхоод яаралтай горимоор орж ирэх болчхоод байна вэ. Хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн болохоор чуулган завсарлахаар ажлын хэсэг гарч, сайн муугаа тал бүрээс нь ярилцах зүйтэй. АН-ын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх байр суурьтай байна. Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцаас тав хоногийн завсарлага өгөөч гэж хүсэж байна" хэмээлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ажлын хэсэгт ХЭҮК, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэр бүхий сэтгүүлчид тодорхой санал өгсөн. Анх 2017 онд боловсруулж байсан. 6.3 дахь заалтыг нийгэм буруугаар ойлгож шүүмжилсэн. Улмаар энэ заалтыг хассан. Мөн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай хэмээн шүүмжилж байгаа юм. Уул, ус, хадны зурагтай хүн биш хүн хогнуудад би хандаж хэлсэн юм" хэмээлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Н.Учрал сайдын тайлбарыг сонслоо. Манай намын бүлэгт 14.00 цагт хүртэл завсарлага өгөхийг хүсэж байна. Бид дотооддоо ярилцъя" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-01-20 13:14

Уул, ус , хадны зурагтай хүн гэж Хэн юм бол? Хүн хог гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Учр## сайдаа..? Ойлгохгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button