Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Түүхэн гэрэл зураг: Дэлхийн хамгийн анхны усны хувцастай эмэгтэй

Дэлхийн хамгийн анхны “задгай хувцасласан эмэгтэй буюу “Эргийн хувьсгал”-ыг эхлүүлэгч

“Нэг зураг мянгыг өгүүлнэ” гэж үг бий. АНУ-ын сонины редактор Артур Брисбений 1911 онд санамсаргүй хэрэглэсэн энэ үг хожим бидний амьдралд маш их хэрэглэгддэг болсон төдийгүй түүхэн гэрэл зургийн тухай нийтлэл, найруулалд хамгийн ихээр ашиглагддаг болсон гэхэд хисдэхгүй.

Үнэхээр ч ганцхан хуучин зураг хүнийг бодолд автуулж, сурч мэдэх хүсэл төрүүлэхийн зэрэгцээ уртаас урт нийтлэл, он цагийн бичиг бичихэд хүргэх нь ч бий.

Тэдний нэг нь энэ, эмэгтэйчүүдийн гоо сайхны салшгүй нэг хэсэг болсон усны хувцасны түүхийн нэгэн цаг үед дарагдсан бүтээл болж байна.

Усны хувцсыг эмэгтэй хүний гоо сайхныг хамгийн төгсөөр илэрхийлэгч гэдэг ойлголт тогтоод уджээ. Тиймдээ ч сайхан бүсгүй шалгаруулах бүхий л тэмцээнд усны хувцастай үзүүлбэр албан ёсоор ордог биз. Гэхдээ эмэгтэйчүүд усны хувцас өмсөн үзэгчдийн өмнө алхаж, уран голшиг биеэ гайхуулах хүртлээ их л олон зовлон бэрхшээлийг туулсан юм. 1907 онд Аннетт Келлерман гэгч эмэгтэй бүх биеэ халхалсан усны хувцас өмсч зураг авахуулсныхаа төлөө Бостон хотод баривчлагдаж байжээ.

Түүнийг биеэ зохисгүй авч явсан, зохисгүй хувцаслалттайгаар зураг авахуулсан гэж буруутган торгосон байдаг. Хууль сахиулагчдад таалагдаагүй тэр зургийг нь та бүхэн харж байна.

Аннетийн хувьд хуулийнхантай орооцолдох нь таагүй хэрэг байсан ч шантралгүй, усны хувцсыг сайжруулсаар одоогийн түвшинд хүрэх замыг нь засч өгсөн гавьяатай нэгэн билээ.

Аннет Келлерман 1886 онд Австралийн Сидней хотод урлагийн гэр бүлд төржээ.Түүний эцэг нь хийлч, эх нь төгөлдөр хуурч, хөгжим судлаач байсан гэдэг. Охин төрөлхийн өвдөгний өвчтэй байсан учраас зургаан настайгаасаа усан спортоор хичээллэж эхэлжээ. 13 нас хүрэхэд хөл нь бараг л эдгэсэн байсан бөгөөд 15 настайдаа тэмцээн уралдаанд хурд сорьж эхэлсэн байна.

Тэрээр тамирчны хувиар 1902 онд Шинэ Өмнөд Уэльс мужийн АШТ-ийн 100 ярд, 1 милийн зайн уралдаанд түрүүлж, 1905 онд Ла Маншийн хоолойг сэлж гатлахыг зориглосон анхны эмэгтэй болж байжээ.

Мөн усанд үсрэхдээ хэд, хэдэн эргэлт хийснээр одоогийн усанд үсрэлтийн спортын үндсийг ч санамсаргүйгээр тавьсан аж. Гэхдээ үүнээс илүү эмэгтэй хүний гоо сайхнаа бусдад харуулах, хүлээн зөвшөөрүүлэх эрхийн төлөө хийсэн тэмцэл нь түүнийг алдаршуулсан юм. 

Түүхчид түүнийг зөвхөн сэлэгч, жүжигчин, зохиолж байгаад зогсоогүй “Далайн эргийн хувьсгал” гэж нэрлэдэг хувьсгалыг эхлүүлсэн гэж үздэг.1907 онд Бостонд торгуульсан ч тэрбээр өөр бусад газруудад гоо сайхнаа гайхуулсаар байсан бөгөөд 1915 онд бүрэн нүцгэн зургаа хэвлэлд нийтлүүлсэн анхны эмэгтэй болжээ.

Тэрээр мөн усны хувцасны материалыг илүү уян хатан, бие барьсан болгож сайжруулсан юм. Усны хувцас эмэгтэй хүнийг гоолиг харагдуулах босны ачаар сэлж чаддаггүй эрчүүд ч далайн эрэг рүү мянга мянгаараа хуйлрах болсон байна. Далайн эрэг, амралтын газрын бизнес эрхэлж байгаа хүмүүс Аннетад талархаж явах хэрэгтэй ч байж мэдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button