Сонсгол: Ц.Анандбазарын компани зээлээ төлсөн ч, 31.1 сая иенээр түлш авчээ

УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 79 гэрчийг дуудсан байна.
Дарааллын дагуу яг одоо "Сод-Монгол групп" ХХК-д Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.
"Сод-Монгол групп" ХХК Тос тосолгооны материалын үйлдвэрийн төслөө санхүүжлүүлэхээр Хөгжлийн банкнаас 14 тэрбумтэй тэнцэх 669.9 саяын иенийн зээлийг 2017 онд авчээ. 2022 оны эцсийн байдлаар тус компани зээлээ бүрэн төлжээ. Гэсэн хэдий ч авсан зээлийнхээ 31.1 сая иенээр "Роснефт" ХХК-аас түлш худалдаж авч, зориулалт бусаар зарцуулсан хэмээн шинжээч дүгнэжээ.
Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулж, зургаан хүнийг гэрч дуудсан бөгөөд тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За боль оо. Зээлээ төлсөн компанийг яллаад байхийн. Содбаатар Ганболд гишүүн 2-н МБҮ компани 1 ч төлөлтгүй 18 тэрбумын өртэй байхад хамга##аад байх... Энхбаяр Доржханд 2 шудрага бай