УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: Ерөнхий сайдын мэдээллийг хойшлууллаа

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2023.01.20/ хуралдаад хаалтаа хийнэ. Өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллыг бид өмнө нь хүргэсэн бөгөөд нийт 11 хуулийг төслийг эцэслэн батлахаар байгаа юм.
Мөн хэлэлцэх асуудлын дарааллын төгсгөлд Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товлоод байв.
Ерөнхий сайдын мэдээллээр: Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулах хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар
Гэвч өнөөдрийн мэдээллийг хойшлуулах саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргад албан бичгээр гаргасан байна. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар хойшлуулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.