Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор боллоо

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулаад байсан билээ.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж түр хойшлуулсан. Татгалзлыг ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал нь өнөөдөр болж, түүнийг нэг сар хорихоор боллоо.
Түүний талаар хэвлэлийнхэн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад “ТЕГ-ын дарга хошууч, генерал П.Одонбаатараас би утсаар яруу найрагч Ц.Хулан шалгаж саатуулсан зүйл байна уу гэж асуусан. Тэгэхэд манай харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан тодорхой хэргүүдэд холбогдуулан шалгах шаардлага байгаа гэж хэлсэн. Тагнуулын байгууллага Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнд эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, экстрем байгууллагад нэгдэж орох зэргээр тагнуулын байгууллагад харьяалагдсан хэрэгт шалгаж байгаа юм” гэх тайлбарыг өгөөд байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БОЛ МИЕЭ ЭНХБОЛДЫН УРТ ГАР, ХОНЗОГНОЛ ШҮҮ. ӨӨР ЮУ Ч БИШ
Aihdvar avgai yum daa shuleg unshaad yvaad baisan ih yum nuugdaj baij
Женког дагасан хүн бүр үйл лайгнь үүрдэг. Та нар бодоорой. Бүгд гэмт хэрэгтэн... Одоо Оюунэрдэнийн ах Херо Баатар, Мөнхбаясг##ан 2 л үлдэж байна. Тэр олимпийн аварга, Таван нүдэн бренд, тэр гадаадад төгссөн сайхан з##уучууд... бүгд ##уурчин гэмт хэрэгтэн боллоо. Мууг дагав##.....
Цаазаар аваач
NOVSH ,UUR YUCH BISH..