Хамгаалах халхавч дор хязгаарлах тактиктай, хуудуутай хуулийн автор

Манай төрийн эрх баригчдад хуудуутай хуулиа олон нийтийн анхаарал суларсан, өөр тийш хандаж шуурсан эсвэл бүр баяр ёслолын үеийг далимдуулан баталчихдаг "муухай Монгол заль" бий.
Хоёрхон өдрийн өмнө буюу уржигдар /2023.01.18/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.20/ хийж, батлахаар зэхэж байх жишээтэй.
Засгийн газрын нэрийг барьсан хамгаалах халхавч дор хязгаарлах тактиктай, хуудуутай хуулийн автор Н.Учрал сайд. Түүний "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" эцсийн хэлэлцүүлгээр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэн ч, 14.00 цаг хүртэл л авч чадав.
Олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцлийг үл тоон МАН-ынхан Цахим хөгжил харилцаа холбооны сайдынхаа хуулийг хүч түрэн батлах гэж байж болзошгүй. Байнгын хорооны хуралдаанаар шуудруулсан нь үүнийг илтгэнэ.
Эл хуулийн 6.3 дахь "Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр түгээхийг хориглох" заалтыг иргэд, олон нийт эгдүүцэл төрүүлж, шүүмжлэл дагуулсан тул хэлэлцүүлгийн явцад хассан хэмээн тайвшруулах аядав.
Угтаа өргөн баригдаад хоёрхон хонож буй ч, хуулийнх нь заалт эхнээсээ унаж байх жишээтэй.
Нөгөө талаар үзэл баримтлалын хувьд хичнээн сайн хууль байлаа ч олон нийтийн болоод УИХ-ын хэлэлцүүлгээр оруулахгүйгээр хоёрхон хоногт батална хэмээн уурлаж суугаа нь яавч зөв үйлдэл биш.
Дээр нь нэмээд хүний эрхийн нарийн заалтууд орж ирсэн эл хуулийг өргөн бариад Засгийнхаа нэрийн өмнөөс даналзаж байгаад нь намын нөхөд нь эгдүүцэхээс аргагүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гэхэд "Засгийн газар зургаан жил ажилласан байж болох ч, УИХ-аар хууль баталдаг. Ингэж даналзаж болохгүй, Н.Учрал сайд. Энэ хуулийг Х.Нямбаатар сайд өөрөө өргөн барих ёстой" хэмээсэн. Үнэхээр ч Н.Учрал сайд том байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авторитор Дарангуйллын нийгэм
Энэ их дан##заж байна шүү өвчтэй байхад нь ард иргэд ямар их анаа нь зов урамын үг хайрлаж байлаа эдгээд ирээрэй гээд л мөргөөд л соши##аар сүйд болж байсан шдээ одоо гохыг нь амсаж байна даа эд нар яагаад сайхан сэтгэл рүү ус цацаж байдаг юм бэ хэлж өгөх хүн байна уу Учр##аа чи хариулах боломж байна уу
Учр## өөрөө иргэдийн сайхан сэтгэл рүү ус цацчихлаа .хэн амаа үдүүлэхийг хүсэхэв дээ .
Gadaadad hyrtel tegdeg bayar yoslol yadarsan tsagt ne jaahan tos doloolgood hulhiddag schyy dee ARD chi l###r aa Delhiin höl bömbög öör germanuud 16% bsan nemyy örtögöö neelt hieh yed ne 19 % bolood l ösgööchihson Norm#l
яамгүй цахим хөгжлийн дуучин сайд, цахим бүртгэлээр олсон 7 хүүхдээ юу ч болоогүй юм шиг зарлаад сууж байдаг, төр төлөөлж байгаа ямар ч шинжгүй, арай л хэтэрхий,
Улам л хойд Солонгос болоод байх юмаа. Учр## з##уу гишүүн, з##уу сайд, цахим асууд## хариуцсан сайд байж яаж ийм хууль санаачилж барьж чадаж байнаа. Сайдын суудлаар итгэл үнэмшил, хамаг юмаа худ##даж, амаа хүртэл үдүүлж байдаг. Ёстой ичиж амьдраасай.
Учр## ч хөгийн з##уу амьдр## ##хам тутамдаа ухаантай байх хэрэгтэй амьдр## хувь зохиол хатуу гэдгийг дутуу ухаарч явна даа.Ард түмнээсээ асууж зөвлөж худь санаачилахгүй их том байна
Өөдгүй амьтан
Муу бөас
Хулгайчдынхаа но -г хамгаолсан хуулийг яаран батлаад гаргачлаа. 76 г өөрсдөдөө тохируулж хууль гаргадаг гэж үнэн юм байна
Будаач будаач гэхээр сах##аа будав . Ааваасаа сураач ээ
Хулгайч
Би Учр##ын доромжилсон нэршилтэй хүн хог байна. Бид мэт хүн хогнууд Учр##ыг сонгож, бас өвдөхөд нь ААВ Ням-Осор гэгч хүн хогийн хүсэлтээр ##бирч, ##даа гаргаснаас Учр## гэгч солгой бирдийг бий болгосон байна. Иймд Учр##ыг байсан байранд аваачиж, төрийг цэвэрлэх нь хүн хог бидний үүрэг болсныг нийт хүн хогнууддаа анхааруулж байна.
Энэ нөхөр тараа таниуллаа