Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлд ядуусын хороолол шатаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Сөүлийн захын дүүрэг болох Гурен тосгон шатаж, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж буй талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Гурен нь Сөүлд үлдэж хоцорсон цөөн хэдэн ядуусын хорооллын нэг юм байна. Гал өнөө өглөө 07.28 цагийн үед гарч, гал унтраах алба таван минутын дотор ирсэн гэнэ. Гэсэн ч унтраагаад унтраагаад 60 гаруй байшинг түймэрт алдсан гэнэ. Гамшгийн газарт Онцгой байдлын албаны 800 гаруй алба хаагч аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байна. Хохирлын талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.

Ерөнхийлөгч Юн Сок Ёль болсон үйл явдлыг анхааралдаа авснаа мэдэгджээ. Түүний өгсөн үүргийн дагуу ойролцоох мужийн гал антраах ангиуд хүч нэмэгдүүлж, 53 техник хэрэгсэл, долоон нисдэг тэрэг дайчлагдсан байна.

Ядуусын хорооллын байшин авсаархан, нэг нэгэндээ ойролцоо буюу наалдаж байрлах нь түгээмэл тул гал гарвал түргэн зуурт газар авдаг. Эмзэг бүлгийнхэн амьдардаг тул хохирогчид шууд гудманд гарэх эрсдэлтэй тулдаг аж.

2015 онд ӨАБНУ-ын Кейптаун хотын ядуусын хороолол шатахад 800 лачуг буюу байшин түргэн зуурт шатаж, 4000 гаруй хүн орох оронгүй болж байв.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button