Танд хэрэгтэй

Хогоо сайн цэвэрлэсэн ААН-д давуу байдал олгож, оюутнуудад цагийн хөлс өгнө

Нийслэлийн захирагчийн ажлын алба 13 сая м.кв талбайд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажиллаж буй. Цаашид нийслэлийн тохижилт, цэвэрлэгэ үйлчилгээний салбарт менежментийн өөрчлөлт хийх цаг болсон, тодорхой хэмжээнд шинэчлэлүүдийг хийж эхлээд байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, цаашид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 18 мянган ААН-ийг хотын тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд урамшууллын хөшүүргээр оролцуулах механизм хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ хамрах орчны газраа цаг тухайд нь идэвх санаачилгатай цэвэрлэх бүр бонус, оноо тооцож энэ цаашид нийслэлээс зохион байгуулж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцоход давуу тал болох юм байна. Жишээ нь, баяр наадмын үеэр цэнгэлдэх, Хүй долоон худагт нийтийн хоол, худалдаа үйлчилгээний эрх авахад цэвэрлэгээгээ сайн хийсэн ААН давуу эрхтэй оролцох боломж бүрдэх аж.

Мөн нийтийг хамарсан цэвэрлэгээ үйлчилгээнд идэвх санаачилгатай оролцсон оюутан залууст GS25, CU сүлжээ дэлгүүртэй хамтран ажиллаж эрхийн карт гаргах, ажилласан цагаар тооцож хөлс олгох зэрэг хөшүүргийн аргууд нэвтрүүлэх юм байна.

Түүнчлэн төлөвлөгөөт хуваарьт ордоггүй алслагдсан хэсгүүдийн хур хог цэвэрлэгээ, нохой, муурын устгал, замын цэвэрлэгээ зэрэгт ААН-үүдийг оролцоог хангаж, нийслэлийн төсвөөс зардал шилжүүлэн олгох зохицуулалт хийнэ гэв.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button