Нийгмийн

Фото: "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаан 26 дахь жилдээ боллоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, монгол үндэстний тусгаар тогтнолын дархлаа гэдгийг онцолж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны оролцогчдод баяр хүргэв.

Мөн үндэсний бичиг үсгийн хэрэглээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тодотгосон юм.

“Монголын сайхан бичигтэн-2022“ улсын уралдааны нийт долоон ангилалд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1100 гаруй хүн оролцож, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Дундговь, Баянхонгор аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл ирүүлжээ. Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, өдгөө 100 настай С.Жигмэдсүрэн, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн долоодугаар хорооны өндөр настан С.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны иргэн, өндөр настан Ц.Доржсүрэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Ш.Нэргүй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан Б.Ням-Очир байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 131-р сургуулийн 2 ”а” ангийн сурагч Ж.Ундрал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 3-ын ”б” ангийн сурагч Ү.Эмүжин байлаа.

“Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26-р дугаар уралдааны дүн

  • Сурагчдын ангилал

1. 1-7-р ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: Э.Дариймаа  (НЕБ-ын 1-р сургуулийн 7-гийн ”е” ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Э.Пүрэвжаргал (Хөвсгөл аймгийн Мөрөн сум. 6 ”а” ангийн сурагч)

Гуравдугаар байр: Г.Анар (Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 6-гийн ”б” ангийн сурагч )

Тусгай байр: -М.Ирмүүн ( Нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн  6 -гийн ”11” ангийн сурагч)

-П.Сарангэрэл (Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 7-гийн “10” ангийн сурагч)

  • 8-11-р ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: И.Уранцэцэг (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн 11”б” ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Н.Болормаа (Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11-ийн ”а” ангийн сурагч )

Гуравдугаар байр: Г.Цолмон (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11-ийн ”б” ангийн сурагч)

Тусгай байр: О.Энхбаасан (Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн 11-ийн ”б” ангийн сурагч)

 -Н.Үүрцайх (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10-ын ”а” ангийн сурагч)

  • 12-р ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: Ү.Энхжин  (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС- ийн 12-ын ”б” ангийн сурагч)

-Ч.Өнөрзаяа (Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12-ын ”а” ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Б.Лхагвачимэг (Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 12-ын ”а” ангийн сурагч)

-Б.Билгүүнсаран (Архангай аймгийн Цэцэрлэг сумын 4-р сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч)

Гуравдугаар байр: Т.Цэнд (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12-ын “а” ангийн сурагч)

-Г.Анударь (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч) 

  • “Сайхан бичигтэн анги” ангилал

Нэгдүгээр байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаярын  бэлтгэсэн 11-ийн ”д” анги.    

Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш А. Баянжаргалын бэлтгэсэн 11-ийн ”а” анги.

Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн 10-ын ”б” анги.

  • Мэргэжлийн багш нарын ангилал

Нэгдүгээр байр: М.Ганбагана (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

Хоёрдугаар байр: Ү.Мөнхбалжир ( “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн багш)

Гуравдугаар байр: Б.Оюун-Эрдэнэ (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

Тусгай байр: Э.Батжаргал (Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Оюунлаг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

-П.Бямбадулам (Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш)

  • Насанд хүрэгчдийн ангилал

Нэгдүгээр байр: Б.Хүслэн-Эрдэнэ (МУИС-ийн МХУЗБ-ийн  2-р түвшний оюутан)

Хоёрдугаар байр: Б.Хандсүрэн (ШУТИС-ийн IOT- зүйлсийн интернэтийн 3-р түвшний оюутан )

Гуравдугаар байр: Р.Эрдэнэболор (“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч)

Тусгай байр: Э.Арвин (МУБИС-ийн 1-р  түвшний оюутан)

- Ш.Нэргүй (Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад настан)

  • Уран бичлэгийн ангилал

Хоёрдугаар байр: Ч.Бямбадолгор (Архивын ерөнхий газрын ажилтан)

Гуравдугаар байр: С.Баярмөнх  (“Хаан бичиг” төвийн уран бичээч, МУБИС-ийн 1-р түвшний оюутан)

Тусгай байр: Б.Зэсмаа (МУБИС-ийн 3-р курсийн оюутан)

 -О.Ням-Очир (Чөлөөт уран бүтээлч)

  • Бүтээлийн ангилал

Нэгдүгээр байр: Ч.Өнөрдэлгэр (Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин)

Хоёрдугаар байр: М.Эрдэмбилиг  (“Зүүн Хүрээ Дашчойлин” хийдийн бурханч лам, багш)

Гуравдугаар байр: Г.Угтахбаяр (Орхон аймгийн ЕБ-ын 14-р сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч)

Тусгай байр: Ё.Ринченмядаг (Завхан аймгийн Улиастай сумын 12-ын ”б” ангийн сурагч)

Ж.Ундрал (НЕБ-ын 131-р сургуулийн 2-ын ”а” ангийн сурагч)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button