УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: АН-ын бүлэг Н.Учрал сайдыг хуулийн төслөө буцаан татахыг шаардав

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хийж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг "эл хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх байр суурьтай байна. Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцаас тав хоногийн завсарлага өгөөч гэж хүсэж байна" хэмээсэн. Улмаар 14.00 цаг хүртэл завсарлага авсан юм.
Харин үдээс хойших хуралдаан эхлэнгүүт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хойшлуулах, буцаан татахыг шаардав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ингээд соши## ертөнц байртай боллоо
UCHRAL UHEJ BAIHDAA TAARSAN HULGAICH.
Зөв шаардлага