Нийгмийн
Дэн буудалд эм ууж мансуурсан есөн иргэнийг шалгаж байна

Өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй иргэдийг шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.
Ингэхэд 22 настай, эмэгтэй “Ц” нарын есөн иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Замбараагүй олон дэн бууд## нэртэй шавар тагзнуудыг нурааж газрыг нь чөлөөлөх хэрэгтэй. Дэн бууд##д хүн амины хэрэг хүртэл гарч байсан ш дээ. Хаах хэрэгтэй.