ЭРҮҮЛ МЭНД

Нүдний эмч Н.Анарсайхан: Хиймэл сормуус тогтмол суулгуулах нь хараа муудах эмгэг үүсгэдэг

Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний яаралтай тусламжийн тасагт хиймэл сормуус суулгасантай холбоотой зовиур илэрч хүндрэл үүссэн хүмүүс ихээр хандах болжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд эдгээр тохиолдлын тоо нэмэгдэх болсон байна.

Энэ тухай УНТЭ-ийн нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Н.Анарсайхан: "Энэ нь мэдээж гоо сайхны хувьд хүсэл шаардлагад нийцсэн эмчилгээний нэг төрөл гэж нэрлэгддэг. Сормуус суулгахдаа тусгай төрлийн цавуу ашиглаж наадаг. Тэрхүү цавуутай холбоотой харшлын цочмог урвалууд үүсэж болдог. Тухайлбал, цавууны найрлага нь ууршимтгай бодис байдаг учраас цавуу бүрэн хатаагүйгээс болж хүний хөлстэй хамт буюу биеийн температур нэмэгдэх үед цавууны найрлагад орсон бодис ууршиж нүдийг цочроох эсвэл шууд контакт үүсгэж нүдний бүтцэд хүрснээс үүдэн нүдэнд гадны биет орсон юм шиг мэдрэмж үүсэх, нулимс гарах, гэрэлд гялбаж юм харж чадахгүй болох зэрэг цочмог зовиурууд өгч яаралтай тусламжийн тасагт ханддаг. Зовиурын хувьд нүд түлэгдлээ, химийн бодис орчихлоо гэх зэргээр иргэд ирдэг.

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд цавуу удаан хатах эсвэл найрлагын онцлогоос шалтгаалж халуун дулаан орчноос үүдэн цавуу хэт хурдан хатах зэрэг зүйлүүд болдог.

Олон удаа сормуус суулгуулснаар өөрийн сормуусгүй болох, бохирдох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь тухайн хүний угаалт, арчилгаатай холбоотой. Энэ үед зовхины ирмэг давсан булчирхайнуудын үрэвсэл үүсэж хэвийн сормуусны агуулагдаж байгаа хүүдийнүүдийн булчин суларч өөрийн сормуус унаж байгаа гэсэн үг. Тухайлбал, ивэрлэг бүрхүүлийн дахисан үрэвсэлтэй, нүдний салстын архаг харшлын өөрчлөлттэй хүмүүс сормуус суулгахаас татгалзах хэрэгтэй. Учир нь суурь өөрчлөлтүүд дахин үүсэх, үүнээс шалтгаалж олон дахин дахин үрэвсэл давтагдсанаас болж салстын сорвижил үүсдэг. Үүнтэй холбоотой хараа муудах эрсдэл үүсдэг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button