Нийгэм мэдээ

Голуудын урсгалыг боож, Хөвсгөлийн цагаан загасыг агнаж байна

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Байгаль хамгаалагч нар хяналт шалгалт хийж хууль бус аргаар загас баригчадтай тэмцсээр л буй.

Ингэхдээ байгаль хамгаалагчид загас агнуурчдын төрх байдал, ул мөрийг илрүүлэхийн зэрэгцээ мөсөн замд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж, хууль зөрчиж, амь нас эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсаар байна.

Хамгийн сүүлд л гэхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын II багийн нутаг Тарган нуур, Усарын ам орчимд голуудыг хөндлөн боож, тор тавьсан үйлдлийг илрүүлжээ. Загас шилжин гүйх хөдөлгөөнийг боох аргаар агнах хэрэгслийг байгаль хамгаалагчид салган авч, сум орон нутгаасаа арга хэмжээ авч ажиллахыг уриаллаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2023-01-20 17:02

Төр байна уу?

Одхүү
Одхүү
2023-01-20 17:51

Нутгийнхан гэж нутгаа жинхэнэ сүйтгэдэг хогууд байх юмаа

Зочин
Зочин
2023-01-21 10:19

Нутаг орноо хайрлацгааж эзний сэтгэлтэы ээлтэй амьдарцгаая

Ядуу ард.
Ядуу ард.
2023-01-21 17:39

Новшийн ХҮН ХОГНУУДЫГ ОЛЖ МАШ ХАТУУ ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ХӨВСГӨЛИЙН ЦАГААН ЗАГАС АРД ТҮМНИЙ ӨМЧ МӨНӨӨС МӨН! ХАР АМИА БОДОГСДЫГ ГАЗАР ДЭЭР НЬ УСГА!

ДД манан
ДД манан
2023-01-23 09:05

Экологийн цагдаа гэж газар байх юм.
Хөвсгөлийн цагаан загас зарна гэсэн зар зөндөө бн.
Самар түүж бн гээд сүйтгэж бн.
Тусгай хамга####ттай газар ой модон дунд ,гол усны эхэнд хотхон хаус бариад зараад л.

Холбоотой мэдээ

Back to top button