Чуулган: АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс хойших хуралдаанаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хийж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авсан юм.
Харин үдээс хойших хуралдаан эхлэнгүүт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хойшлуулах, буцаан татахыг шаардсан.
Улмаар УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая дахин нэг цагийн завсарлага хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний хүсэлтийг хангаж, хуулийн дагуу нэг цагийн завсарлага өгөв.
Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 16.30 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар товлов. Чуулганы хуралдаан эхлэнгүүт санал хураалт явуулах юм.
Үүний дараа УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.