Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Ногоон сүүлт одыг маргааш харах боломжтой

Одон орон судлаачид өнгөрсөн оны гуравдугаар сард хий, тоосонцор, чулуулгаас бүрдсэн мөсөн бөмбөлөг буюу "Comet ZTF" нэртэй ногоон өнгийн сүүлт одыг илрүүлсэн байна.

Энэхүү сүүлт одыг дэлхийн бөмбөрцгийн умард хагасын оршин суугчид нэгдүгээр сарын 21-ний үүрээр уг сүүлт одыг харах боломжтой ажээ.

Уг сүүлт одыг энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр сүүлийн удаа дэлхийн оршин суугчид харах боломжтой хэмээн НАСА-гаас мэдээлэв. Өмнө нь 50 мянган жилийн өмнө ганцхан удаа тохиож байсан үзэгдэл ажээ.

Харин энэ удаагийн үзэгдэл сүүлийнх хэмээн судлаачид үзэж буй. Учир нь ногоон сүүлт од нарны аймгаас гарч буй тул дэлхийд дахин ойртохгүй ажээ.

НАСА-гийн зүгээс энэ шөнө сар харагдахгүй, тэнгэр харанхуй байх тул сүүлт одыг ажиглахад тохиромжтой гэв. Мөн хоёрдугаар сарын эхээр ногоон сүүлт од дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын оршин суугчдад харагдах юм. Сүүлт од, дэлхийгээс сар хүртэлх зайнаас 109 дахин хол байх юм. Гэвч маш хурц гэрэлтэй тул харах боломжтой ажээ.

Мэргэжилтнүүдийн зүгээс ногоон сүүлт одыг телескоп, дуран болон нүдээрээ ч харах боломжтой хэмээн мэдээллээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button