МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.
“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна.
Таваас дээш давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.
Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчилжээ.
Тодруулбал, барилдааны нийт 70 минутыг 50 минут болгон багасгажээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд бидний бахарх## болсон үндэсний бөх түүний дүрэм боловсронгүй болох ######шгүй шаардлагатай болжээ.
Тухайлб## хаялцахгүй удсан бөхчүүдийн асуудлуудыг янз бүрээр шийдсэн ч үнэн хүчийг үзсэн барилдаан биш гэсэн маргаан дагуулсаар байна!
Иймд шахааны т##бартай /9 метрийн диаметртэй т##бай/ болж удсан бөхчүүдийг тэр т##байд барилдуулан шийдэж болох.
/шөвгийн 16 бөхөд хэрэглэж болох/ гэх мэт. Аливаа юманд заав## шинэчилэл хэрэгтэй!