СПОРТ

Монгол баг анх удаа CSGO-ын лигт тоглохоор боллоо

Цахим спортын дэлхийн хамгийн том байгууллага ESL-ээс жил бүр зохиодог CSGO-ын хамгийн том лиг "ESL Pro League"-ын 17-р улирлын сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа билээ.

Энэхүү лигт Азийг төлөөлж оролцох сонгон шалгаруулалт Монгол болон Хятадын багийн хооронд болсон. Монголын "IHC Esports" баг, Хятадын "Lynn Vision" багийг 2:1 харьцаагаар хожсон юм.

Ингэснээр "ESL Pro League"-т тоглох Монголын анхны баг боллоо. Ази тивийг төлөөлөх эхний эрхийг урьдчилсан шатанд IHC-г хожсон Хятадын "Rare Atom" авсан юм.

Тус баг ирэх сараас дэлхийн шилдэг 24 багийн нэгээр Европыг зорихоор болов. "ESL Pro League Season 17" Мальт улсад хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 26-ны хооронд сарын турш үргэлжилнэ. "FaZe Clan", "G2 Esports", "Heroic", "Team Liquid" зэрэг дэлхийн аваргууд нэг дор чуулах юм.

Багийн гарааны тоглогч Kabal буюу Б.Бат-Энх амралтаа авсан үед сэлгээний тоглогч Bart4k буюу Б.Баатархүү түүнийг орлосон байна. Тэрбээр Blitz буюу Б.Гарьдмагнай, Techno4k буюу М.Содбаяр, sk0R буюу Б.Тэнгис, ANNIHILATION буюу Н.Түвшинтөгс нарын хамт Евродыг зорих билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button