Монголын цагаан сар Хятадынхаас зөрдгийн учир буюу тусгаар байх эрмэлзэл

БНХАУ-д, БНХАУ ч гэлгүй Азийн олон улс оронд өнөөдөр Дорнын тооллын жилийн сүүлийн өдөр тохиож байна. Тэдгээр улсууд маргааш шинэ он буюу “Шинийн нэгэн”-ийг тэмдэглэж золгон зам мөрөө гаргана. Харин манай улс дээрх улсуудаас нэг сараар зөрж, ирэх сарын 21-нээс сар шинийн баяраа тэмдэглэнэ. Иргэд энэ зөрүү яагаад гарч байгааг ихэд гайхаж эргэлздэг тул эл асуудлаар уншиж мэдсэн зүйлсээ уншигчидтайгаа хуваалцаж байна.
Монгол Хятад өөр өдрүүдэд баярладгийн шалтгаан буюу зориудаар зөрүүлсэн “Төгсбуянтын зурхай”
БНХАУ сар шинийг тэмдэглэхдээ Бээжинд төвтэй Шар зурхайн тооллыг баримталдаг бөгөөд Япон, БНСУ тэргүүтэй Азийн улс орнууд энэ зурхайг уламжлан авсан байдаг.
Харин монголчууд “Монгол улсын газар нутаг, ай савд тохирсон” гэх Төгс-буянт зурхайн зурлагаар тоолдог нь зөрүү гарах үндсэн шалтгаан юм. Төгс буянтын зурхайг 1747 онд Сүм Памба Ишбалжир гэдэг хүн зохиож уламжлуулсан. 1911 онд Богд гэгээн "Монголчуудын төрийн зурхай нь Төгсбуянтын зурхай мөн" гэж зарлигдсанаар өнөөдрийг хүртэл уламжилж яваа юм. Төвд бас энэ зурхайг хэрэглэдэг.
Төгсбуянтын зурхай нь Төвд, Монголын тусгаар байдлын илэрхийлэл, дархлаа болох тухай
Монголчууд шар зурхайг дагаж, Азийн бусад улс оронтой нэг зэрэг шинэлэх ёстой гэсэн санааг “үзмэрч” Ц.Дашцэрэн гуай номлодог. Энэ үзэлдээ оруулахын тулд “Далай багш монголчуудад “Төгс буянтын зурхай бол хуучирсан зурхай, түүнийг орхиж, шарын зурхайг дагаарай” гэж хэлсэн” гэж уриалахад Монголын ихэнх нөлөөтэй лам нар “Худал” хэмээн түрхрэн эсэргүүцэж байсныг санаж байна.
Судлаад үзэхээр Төгсбуянтын зурхайн зурлага нь үнэхээр газар нутаг ай савд тохирсон гэхээсээ илүү соёлын дархлаагаа хадгалж үлдэх, Хятадаас ялгаатай гэдгээ харуулах улс төрийн зорилгоор зохиогдсон болох нь харагддаг.
Богд хаан 1911 онд Монголын тусгаар тогтнолыг зарлан тунхагласныхаа дараа Төгсбуянтын зурхайг Монгол төрийн зурхай болохыг яаравчлан батламжилснаас гадна, тухайн үед монголчуудын дунд дэлгэрээд байсан “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэсэн ойлголтыг арилгах ажилд ханцуй шамлан орсон байдаг. Энэ ажилдаа их ч хүч зарцуулсан нь харагддаг. Энэ нь цаанаа нарийн учиртай бөгөөд Монголчууд жарны тоололд шилжсэн жил буюу гал туулай жилийг тодотгож, Хятад хуанлийн эх болох модон хулгана жилийг үгүйсгэх замаар оюун санааны ялгарлаа тодотгохыг зорьсон байдаг юм.
Хятад жарны эхлэл модон хулгана, Монгол жарны эхлэл гал туулай жилд тохиодог
Одоо манайхан хааяагүй хэлдэг болчихоод байгаа “Хувьтай хүн хулгана жил үзнэ” гэдэг үг нь тухайн хүн Шар зурхай буюу Хятадуудын тооллыг баримталж байгааг харуулдаг гэнэ. Ийм үг дэлгэрсний учир нь, гахай жилд их гамшиг болдогтоо биш. Түүхийн хуудас сөхөж үзвээс, эл үг нь Манжийн үеэс угшилтай. Өөрөөр хэлбэл, хулгана жилд хулгана гээч амьтны шинжээр аливааг хөёөлж цуглуулах, хурааж хуримтлуулах нигууртай гэдэг. Харин VIII Богд Жавзандамба айлдвартаа “Оюуны мэлмий төөрч будилах магадлалтай” гэжээ. Оюун санааны дархлаагаа тогтоож эхэлж буй нь тэр.
Хятадын нутагт Манжийн төр унасны дараа Богд Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолыг зарлаж, төр улсыг байгуулах, харийн аюул заналаас гэтэлгэх үйл хэрэгт бие бартлаа зүтгэснийг одоо бид мэддэг болсон.
Шинэ ажил эхэлж байгаа хүн ард олны оюун санаанд үлдсэн хуучны ёс, уламжлал, ойлголтуудыг хусч арилгах, сольж өөрчлөхийг хичээдэг нь ёс. Манжийн нөлөөнд түлхүү өртсөн төв халхчуудын дунд илүүтэй дэлгэрсэн “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэх ойлголт ч үүнд багтаж байсан бололтой.
Нөгөө талаас, Богд хаант Монгол Улсын бэхжих үйл явц үргэлжилж, БНМАУ шинэ тулгар байсан жилүүдэд (1911-1924 он) Манжийн аюул Хятадын аюулаар солигдож, нийгэмд нөлөөтэй ноёд түшмэдүүдийн дунд хуучны цалин пүнлүү, эрх ямбаа санагалзсан, тусгаар тогтнолоо эсэргүүцсэн нь цөөнгүй байсан гэдэг.
Тиймээс Наймдугаар богд энэ цаг үед тэдгээр ноёд түшмэд, буруу үзэлтний оюуны мэлмийг гэгээн болгох тухайд “Адистад үсгийг зурах ёс, хэлбэр тэргүүтэн тус эрдмийг үзүүлсэн” хэмээх судрыг төвөд хэлээр бүтээж, түүндээ Хятад хуанлийн эх модон хулгана жилийг саараар тодорхойлсон байдаг. Зурхайч Л.Тэрбишийн орчуулснаар уг сударт:
“Алив ялгамжтайд модон эр хулгана ургах цагт... аливаа муу ажил, буруу үзэл, бурууд хөтлөгч, буруу үзэлт, аймшигт муу явдал, архи, хэл амны муу үр боловсрон, этгээд худал хуурмаг үг хүмүүний аманд боловсрох ба нүдний элдэв өвчин, хижиг машид дэлгэрэх, өвчин хижиг, халдварт өвчин, мөндөр турхан, өнгөлзөгч дайсан, дээрэм хулгай, цэргийн хямрал гарах цагт өршөөлт энэ үсгийг өнгө тохируулан бичиж, амилал сэлтийг өргөн, тахин сүсэглэх болбоос бурхдын адислал тус эрдэм сэтгэшгүй”
хэмээн бичсэн байдаг бөгөөд өгүүлэн буй он нь 1924 он юм. Тэр жил монголчууд Үндсэн хуулиа баталж, тусгаар улс болсныг уншигч авхай санаж байгаа биз ээ. “Өршөөлт энэ үсэг” гэсэн нь Богдын бүтээсэн талим үсэг бөгөөд дээхэн үед айл болгонд байсан гэдэг.
Тэгэхээр, Богд хаан он тооллоор дамжуулан Хятадын соёлын нөлөөнд автахгүй байх дархлааг суулгахаас гадна, коммунизмын аюулыг Монголын айл бүрт сануулж байсан болж таарч байна. Одоо үед энэ сануулгын ач холбогдол улам өндөрсөж байж ч болох юм.
Зурхайч Л.Тэрбиш гуайн ярьснаар бол, бид харь гүрний эрхшээлээс гарч, одоохондоо тусгаар тогтнолоо хадгалж байгаа ч муу юм нь хаягдахгүй яваад байгаа нь (Хувьтай хүн хулгана жилийг үздэг гэх ойлголтыг хэлж байна) тааламжтай явдал биш гэнэ. Манжийн нөлөөгөөр орж ирсэн, Хятад хуанлийн эх, модон хулгана жилийг бэлэгшээх үзэл буюу “Хулгана жил хувьтай” гэх ойлголтыг баримтлах нь бид Хятадын тооллоор явж байгааг илэрхийлж байгаа учир тэр юм.
Энэ ойлголт орж ирэхээс өмнө бол монголчууд гал туулай жилийг ихэд бэлэгшээн эрхэмлэдэг байж. Гал туулай жил нь Монгол Улс, монголчуудын хувьд нэгэн жарны эхлэл болдог, шинэ жаран 2047 онд тохиох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн зөв маш ойлгомжтойгоор зөв тайлбарласан байна. Баярл##аа
Энэ хар хүйтэнд яаж шинэлэх вэ?
2-р сарын 21 болоход сайхан дулаарнаа !
Ямар ч байсан Монголд хавар болоогүй , ес тачигнаж байна. Энэ жил үнэхээр хүйтэн өвөл болж байна. Өвөл нь болдогоороо болвол , хавар нь болдогоороо болж, униар татсан цэнхэр хавар ирэх байх гэж горьдож сууна. Монголын газар нутаг , ай савд тохирсон болоод ингэж байгаа байлгүй дээ. Нэг ч гэсэн юм өөр байх нь өөрийн толгойтой ард түмэн гэдгийг л харуулж байгаа юм. За тэгээд зурхайд нэхэх ч үнэн юм байдаггүй байхаа.
Угаасаа нутаг орон газар агаар ус ш## өөр шүү дээ.
Энэ тооллоороо яваад Монгол улам доройтсон уу гэхээс өөдлөөгүй л байх шүү!
Chi hujagiin s###s biz boduul
Хятад цустай эрлийз хурлызууд нутагруугаа буцаад ахиад ирэхээр гүй тэндээ цагаан улаан сараа хийхгүй юу.
Эргүү ацаа. Хятадыг дагасан бол чи өдийд төрөхгүй байсан. Эсвэл чи өмхий хятадын шээс байх нь.
Солиороод чи зөв л бичиж хэлсэн байна. Хүний бичсэнийг ойлгодоггүй юм уу даа. Сайн унш , Ойлго , Дахин унш ???!!!
Шааныз
Үнэхээр Монголд тохирсон ай савдаа таарсан гэж бгаа бол намар шинэлэх бсан.Битгий хул## донгод.
Ene delhiin hogjliin adgiin shaar bolson tyvdismd tylegdej mongol tyvd balba gesen 3 guilgachin uls bii...
Gehdee tyvd gedeg mankuur ni ih sergelen tsovoo, mongol balba gesen 2 mankuuraar 500 Jil tejeejgej chadaj baina...
Mongol guilgachin mankuuriin shunalt tarhiig boos huurs, yar tembyyt, busdiin bool bolson tyvdiin shar hyvalzuud bazaj atgana....
Дэмжиж байна
Одоо л сайтар ойлгож авлаа, цаг агаар, тусгаар тогтнолд маань тохирсон их баяр ажээ. Та бүхэнд баярл##аа. Яаж ч бодсон 40 градус хүйтэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэж байхгүй л дээ, тэгэхээр бидний тэмдэглэж буй цаг хугацаа нь зөв байна.
Баярл##аа
Hyadad japan solongos tai geed buh asisn oronij esreg teneg xurhsichaa boliul
Од сарны зурхайгаар МОНГОЛЧУУД аж амьдр##аа зохицуулж, ирсэн өвгүдийн түүхийг бид мартах ёсгүй. Өдгөө Түвдүүд өөрийн тусгаар тогтнолоо хадг##ж чадаж байна уу. Хүмүүн бид бодмоор уруудан доройтож байгаа түвдүүдийн үзэлийг дагах ч юу л болдоо.Зөв өдөр зөв цагтаа зүг мөрөө гаргаж байж бид Монгол улс зөв голдирлоор хөгжинөө.
Нүүдэлчин Монголчуудын Дэлхийд анх бүтээсэн Шар зурхайг ламхай нар Түвдүүд нийлж хүчээр сольсон гэдгийн үнэн бат##гааг л тайлбарлажээ гэж ойлголоо!!!
Хятад зурхай гэж бас юу байхав дээ !!!!200-300жил дарлаж колоничилж байхдаа ЮАНЬ гүрний үеэс Монголчууд хараат улсууд нь хэрэглэж сургасан сарны тоолол буюу нүүдэлчдийн сарны тоолол буюу хуанли шдээ .Манжын дарл## Түвдийн шашины нөлөөгөөр хэхэглэсэн Төгсбуянтын тоолол .Маргаад байх юм ##га даа
ганцхан хятад биш зүүн өмнөд азийн бүх л улс орон цагаан сараа тэмдэглэж бна. туулай жил гарч бна гээд зураг хөрөг нь яваад бна. хужаатай зөрүүлээд ишлэл аваад бх юм бол бхгүй.