Чихрийн шижин өвчний эмүүдийг даатгалаар үнэгүй олгоно

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх гурван төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.
ЭМДЕГ, Швейцарийн "Новартис" компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би Германы чихрийн шижингийн эм , хөнгөлөлт оруулаад 30,000 төгрөгөөр , өдөрт 2 удаа уух бол 60000 төгрөгөөр авдаг. Дар##тын эм хөнгөлөлтөөр 17000 төгрөг болдог. Ингээд 500 ,000 төгрөгийн тэтгэвэртэй би зөвхөн энэ 2-эмэнд 67000 төгрөг зардаг. Хэдхэн хоногийн өмнө ханиад хүрээд ханиадны эм авахад 25000 төгрөг болсон. Амьдр## ийм юм. Үнэхээр тохирсон эм , даатг##аар үнэгүй олговол нам , засагтаа баярлахаас өөр яах билээ.
Гэхдээ сахарын эм үнэгүй олгоно гэсэн газар байдаггүй юм байна лээ.