“Зууны луйварчин” Элизабет Холмс АНУ-аас зугтахыг оролджээ

“Цахиурын хөндийн луйвар”, “Зууны луйвар” гэх зэргээр нэршсэн луйврын хэргээрээ алдаршсан Элизабет Холмс АНУ-аас зугтан гарахыг оролдсон тухай мэдээ өнөөдөр тэргүүлэх агентлагуудын нүүрэнд гарч ирлээ. Тэрбээр энэ сард Мексик рүү зорчих нэг талын нислэгийн тасалбар авсан байсныг Прокурор мэдэж, таслан зогсоожээ.
“Теранос” хэмээх гарааны компанийг үүсгэн байгуулж, хэдхэн дусал цуснаас бүлгийг агшин зуур тодорхойлохын дээр, өвчин илрүүлэх бичил аппарат бүтээсэн хэмээн хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлсэн тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын шүүхээс 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Нэгэн цагт түүхэн дэх хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж, “Эмэгтэй Стив Жоббс”, “Даашинзтай Стив Жоббс” гэгдэн мандаж явсан Элизабет Холмс ийнхүү намтартаа бас нэгэн хар бараан түүх нэмж байна.
Дэлхийг өөрчлөхөөр сэтгэл шулуудсан залуу судлаачаас залилан мэхлэгч болж хувирсан Элизабет Холмс ердөө 19 насандаа эхэлсэн гарааны бизнесээр 700 сая ам.долларын хөрөнгийг босгож чадсан ч хожим хийсэн ажил нь бүгд хуурамч, бодит амьдрал дээр нотлогдохгүй байгаа нь илчлэгдэж хамгийн дуулиантай луйварчин болсон юм.
Түүний тухай бичсэн ном бестселлер болж, кинонд нь Аманда Зейфрид тоглож байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх хулгайч нар эд хөрөнгөө аваад америкт зугатахыг мөрөөддөг сөн
Mongold baisan bol yal avahgui bur ulsiin ih hurliin gishuun bolood gangarah baij Dee muu azgui galuuchin kkkllllll