Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Энэтхэг: 61 сая ам.долларын өв залгамжлагч гэлэнмаа болохоор шийджээ

Энэтхэгт 61 сая ам.долларын өв залгамжлагч охин гэлэнмаа болохоор шийдвэрлэсэн байна. Тэрбээр найман настай юм. Өөрийн эрхээ эдэлж, өв хөрөнгөнөөсөө татгалзаж, ийн шийджээ.
Эл охиныг Деванши Санхви гэдэг. Алмас эрдэнийн "Санхви энд Сонс" компанийн өв залгамжлагч ажээ. Гэвч охин гэлэнмаа болохыг олон жилийн турш хүссэн гэдгийг эцэг эх нь хэлжээ.
Тус гэр бүлийн хувьд Жайн шашны итгэгчид аж. Уг шашин нь бүх амьтныг хайрлах, цагаан хоол идэх, хүчирхийлэл үйлдэхгүй байхыг номлодог байна. Деваншигийн хувьд итгэл үнэмшлээ дагаж, өв хөрөнгөнөөсөө татгалзсан хамгийн залуу хүмүүсийн нэг болжээ.
Түүний гэлэнмаагийн амьдралд шилжих "дикша" гэх ёслолыг эхлүүлжээ. Нийт дөрвөн хоног үргэлжлэх юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учир мэдэхгүй жоохон охиныг дээрэмдчихаж