НИЙГЭМНийгэм мэдээ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгчийг хориг тавихыг шаардлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна.

Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна.

Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм.

Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхдээ зөрчилтэй контент, агуулгыг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг төрийн тодорхой бүтцийн дэргэд байгуулан төсвөөс санхүүжүүлэхээр болж байгаа нь улс төрийн намын үзэл суртлыг иргэдийнхээ үзэл бодол, мэдээлэлд тулган хүлээлгэж, агуулгыг хянан цензурддаг байсан главлит хэмээх бүтцийг дахин сэргээх эхлэл хэмээн үзэж эсэргүүцэж байна. УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны сүүлийн өдөр, иргэний нийгмийн байгууллагууд санал өгөх, олон нийтийн санаа бодлыг сонсох боломжгүйгээр яаран баталсан уг хуулийг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрс эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байгааг мэдэгдэж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

No photo description available.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-21 13:34

Tegmeer dee

Зочин
Зочин
2023-01-21 13:36

Тэр Хүүк нь хориг тавих уу, харж л байя.

Зочин
Зочин
2023-01-21 18:13

Сайтууд хаагдана гоё

Зочин
Зочин
2023-01-21 18:22

Тэнэг биш тавих байлгүй дээ

Зочин
Зочин
2023-01-21 19:11

ЗГ огцрох бий дээ, байд## эвгүй байх чинь. Тайван хүлээцтэй байгаарай. Хүч хэрэглэж болохгүй.

Зочин
Зочин
2023-01-21 19:48

Энэ хууль гээд байгаа зүйлийг зогсоогоод өгөөч харин оронд нь хэдэн ч зөрчлийн тухай хуулийг тэвчинэ

Иргэн
Иргэн
2023-01-22 08:43

Сэтгүүлч нар өөрснөө “сенсацтай” гэсэн мэдээлэл цацах бүртээ хүний эрхийг зөрчиж байдгаа ойлгодоггүй яачихсан ч улс байдгийн!!!

Зочин
Зочин
2023-01-22 12:47

Энэ сэтгүүлчид дурын хүнээс мөнгө авч хэн нэгнийг муулж башир аргаар нийгмийг эмх замбараагүй байд##д татан оруулахыг зааглаж өгөх гэхээр элдэв арга хэрэглэх юм . Нэгдэл гэж яг хэн хэн гэдэг сэтгүүлчид бнааа . Тооолуудын нэгдэл гэвэл таарна

Ухаарч эмьдрах хэрэгтэй шүү
Ухаарч эмьдрах хэрэгтэй шүү
2023-01-22 15:16

Цаг үeэ сайн мэдэрч хориг тавих болов уу
Намайг чөлөөтэй шүүмжил гэж ард түмэндээ өөрийгөө харуулах боломж олдож байна

Холбоотой мэдээ

Back to top button