Гадаад мэдээДЭЛХИЙ
Франц: Тэтгэврийн насыг нэмэх болсноор иргэд жагсжээ

Франц улсын Засгийн газар тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийсэн юм. Улмаар 2030 оноос тэтгэвэрт гарах насыг 64 болгох санал гаргажээ. Одогийн тогтолцоогоор тэтгэвэрт гарах нас нь 62 юм.
Ерөнхий сайд Элизаыет Борнегийн хэлснээр энэхүү тогтолцоог баталвал их хэмжээний хохирол ирээдүйд гарахаас сэргийлж чадна гэсэн юм. Харин иргэд энэхүү саналын эсрэг жагсаал зохион байгуулжээ.
Улмаар хот доторх болон хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ ихээр тасалдсан аж. Түүнчлэн сургуулиуд болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд ч хаалгаа барьжээ.
Жагсагчид улсын ерөнхийлөгч Эммануэль Макроныг Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Татертэй адилтгаж шоглосон байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд эмэгтэй 4 хүүхэдтэй бол 45,1-3хүүхэд гаргасан бол 50,эрэгтэй 55-57 насандаа тэтгэвэрт гарсан нь зөв бхо Хуулийн насаар тэтгэвэрт ч гарч чадахгүй үхэж бна шүү ,монголчууд