Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Канад: Согтуудаа осол гаргасан эмэгтэй үйлчлүүлсэн уушийн газраа шүүхэд өгчээ

Согтуудаа осол гаргаж, нийт 10 сая ам.долларын хохирол учруулсан эмэгтэй өөрт нь согтууруулах ундаагаар үйлчилсэн уушийн газрыг шүүхэд өгчээ.

Тодруулбал, Даниелла Лейс гэх эмэгтэй 2019 онд согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэж, архидан согтуурсан үедээ жолоо барьснаар хувийн орон сууц мөргөсөн байна. Улмаар дөрвөн сууц дэлбэлсэн тул ял сонссон юм.

Хэргийн газарт болсон үйл явдлыг дэлгэрүүлбэл Даниелла тухайн үдэш “Budweiser Gardens” төвд Мэрилин Мэнсоны тоглолтыг үзсэн байна. Тус газарт согтууруулах ундаа ууж, гэртээ харих үедээ согтуугаар жолоо барьсан ажээ. Улмаар Даниелла хувийн орон сууцыг мөргөсөн байна. Үүнээс үүдэж хийн шугамыг нь задалж, нийт дөрвөн сууц дэлбэрчээ. Азаар хүний амь эрстээгүй ажээ.

Хэргийн улмаас Даниелла 2021 онд гурван жилийн хорих ял сонссон юм. Гэсэн ч аавынхаа хамтаар “Budweiser Gardens” төвийг эзэмшдэг “Ovations Ontario Food Services” компанийг шүүхэд өгсөн байна.

Учир нь тэдний үзэж буйгаар тус компани ашгаа бодож, хүмүүсийн аюулгүй байдлыг үл тоомсорлосон гэжээ. Ийнхүү гомдол гаргасан талаас нэхэмжилж байгаагаар шүүхийн шийдвэрээр тэдний барагдуулах мөнгөн торгуулийн талыг “Ovations Ontario Food Services” гаргах учиртай ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-22 15:15

Архичид үргэлж буруугүй үлддэг

Холбоотой мэдээ

Back to top button