ДЭЛХИЙСонин хачинУРЛАГЭнтертайнмент

2023 онд гарах Нэтфликсийн солонгос цувралууд

Шинэ он гараад хэдийн гурван долоо хоног өнгөрлөө. Кино сонирхогчид, тэр тусмаа Нэтфликсийн цувралыг хүлээгчдийн хувьд сонирхолтой жил байх болно. Тэр тусмаа Нэтфликсийн солонгос цувралууд хүлээлт үүсгэсээр.

Тэгвэл энэ жил олны хүртээл болох бүтээлүүдийг та бүхэнд хүргэе.

  1. Sweet home 2

Song Kang болон Go Minsi-гийн хослолыг эцэст нь харах цаг боллоо. Эхний бүлэг гарснаас хойш гурван жилийн дараа ийнхүү хоёрдугаар бүлэг олны хүртээл болох нээ.

2. Gyeonseong Creature

Жүжигчин Han Sohee болон Park Seojoon нарын хамтрал олон үзэгчийн дунд хүлээлт үүсгэж буй. Уг хоршил хэрхэн хамтрах нь олны дунд ярианы сэдэв болсоор байна.

3. King the Land

Солрнгос үндэстний шилдэг хамтлаг болох Girls generation буюу 2РМ хамтлагийн гишүүдийн хамтрал тус киног үзэгчдийн хүлээлтэд хүргэж буй.

Тэд хоёул К-РОР урсгалын хоёрдугаар үеийн төлөөлөгчид гэдгээрээ алдартай. Олон уран бүтээлд тоглож, дуучнаас гадна чадварлаг жүжигчид гэдгээ харуулсан юм.

4. Into your time

Хайрын тухай цувралуудыг дуусгаж буй нэгэн бол Ahn Hyo Seop юм. Тэрбээр ээлжит нэгэн хайрын тухай өгүүлэх бүтээлдээ жүжигчин Jeon Yeobin-той хамтарч байна.

5. See you in my 19th life

Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Shin Hye Sun тоглосон цуврал бүрээ амжилтад дагуулдаг билээ. Ийн ээлжит цувралдаа Itaewon Class киноны од Ahn Bohyun-тай хамтрах юм. Ahn Bohyun-ий хувьд ч My Way бүтээлээр чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан.

6. DP2

Чадварлаг жүжигчин гэдгээ харуулж буй Jung Haein-ий тоглосон DP цувралын хоёрдугаар бүлэг энэ жил гарах юм. Blackpink хамтлагийн айдол Жисүтэй ч гайхам хамтрал гаргасан түүний өөр нэгэн төрх энэхүү бүтээлд гардаг билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button