УРЛАГ

МУГЖ Ө.Уянга: Халах тушаал гарсан нь үнэн, гар дээрээ аваагүй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга ажлаасаа шалтгаангүй халагдсан тухайгаа өөрийн нүүр номдоо бичиж, олны анхааралд хүрсэн билээ.

Тэрбээр, "Ажлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа. Шалтгаангүй шахуу халагдлаа даа. Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил урагшгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу. Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ" гэх агуулга бүхий постыг нийтлэсэн юм.

Энэ асуудалтай холбогдуулж түүнээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад: "Ажлаас халах тушаал, тамга тэмдэгтэй албан бичгээ надад үзүүлсэн. Захиргааны тэр шийдвэрийг би өөрийн гар дээр аваагүй байна. Авмагцаа нийтэд мэдээллээ ил тод хүргэнэ. Намайг халах тушаал гарсан нь үнэн. Хоёроос гурван хоногийн дараа асуудал тодорхой шийдэгдчихнэ байх" гэлээ.

ДБЭТ-ын захирлаар МУГЖ Ц.Төвшинтөгс ажиллаж байгаа бол уран бүтээлийн удирдлагын багийн ерөнхий удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү, хөгжим ангийн даргаар МУУГЗ Ц.Мөнхболд, балет ангийн даргаар О.Анужин, гоцлол дуу ангийн даргаар Ө.Уянга нар ажиллаж байгаа юм.

Дуучин Ө.Уянгын хувьд 2003 оноос хойш одоог хүртэл ДБЭТ-т дуулж байгаа бөгөөд 2013 онд МУГЖ цол тэмдэг хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-23 10:54

Мянга од байж болно. Гэхдээ төрийн байгууллагад ажиллаж байгаа бол төрийн ##баны хууль, байгууллагаын дүрэм журамд захирагдаж ажиллах ёстой байх.

Цогт
Цогт
2023-01-23 13:36
Reply to  Зочин

Шүүмжилж болохгүй гсн үг үү?

Зочин
Зочин
2023-01-23 11:11

Шүүмжлэл хүлээж авах дургүй даргатай бол цааш явахгүй. туша##ыг нь авсан ч аваагүй ч шүүхээр яв эргээд ажилла. Энэ хүн өөр хаана байх юм.

Иргэн
Иргэн
2023-01-23 12:11

Дуурийн театрийн удирдлага маш муу ажиллаж байгаа . Манай дуурийн театрт сайн уран бүтээлчид их байгаа, сайн менежменттэй бол дуурийн театрт байнга үзэгчдээр дүүрэн байх боломж энэ үед байгаа гэж бодож байна . Монголын сонгодог урлагийг дэмжигчийн хувьд энэ хууль бус шийдвэрийн эсрэг монголын шударга ард иргэд эсэргүүцэн тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна . Монголын дуурийн урлагийн сайн дуучнаа байнга дэмжих болноо

Зочин
Зочин
2023-01-23 16:57

Уянга шүүмжилсэн нь үнэн шүү. Театрын доторхоо засаж янзлаачээ. Хамгийн энгийн жишээ : Гол орох ха##гаа хар бариул нь аймаар , Ш## аа зүлгээдл лакдчихаагүй , ложны санд##???, ер нь ажил явахгүй байгаагын илрэл, гг Гоц гойд тоглол ч тавихгүй байна ???

Үнэн үг
Үнэн үг
2023-01-25 08:25

Түвшинтөгс дарга нь юм уу кккк

Холбоотой мэдээ

Back to top button