Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээЯрилцлага

Л.Гантөмөр: Том дарга биш намынхаа эвийн цавуу нь болъё

Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-С.Баярцогттой өрсөлдөнө гэдэг хэнд ч амаргүй. Надад ч амар байсангүй-

-АН-ын ҮБХ-ны 300 гаруй гишүүн даргаа сонгочихлоо. намын том лоббиг ялж чадсан гэгдлээ шүү дээ?

-С.Баярцогт бол туршлагатай улстөрч. АН-ын хууччуулаас хамгийн залуу нь, бас туршлагатай нь. Тэр хүнтэй өрсөлдөнө гэдэг хэнд ч амаргүй. Надад ч амар байсангүй. Би хамгийн гол нь намынхандаа сэтгэл зүрхнийхээ үгийг хэлж, өөрийнхөө бодлыг ойлгуулж чадсан гэж бодож байгаа. Намаа нээлттэй байлгая, хамтын удирдлагатай байя, нэг даргын сүүдэрт орохоо больё, институт болгоё, тэгээд сонгуульдаа бэлдье гэсэн санаануудтай намын гишүүд нэгдсэн учраас ялалт байгуулж чадсан гэж бодож байна.

-Одоо УДШ-д бүртгүүлэх гэдэг том даваа бий. Бүртгэхгүй байх вий гэсэн айдас бий юу?

-Манай нам бол олон ургальч үзэл тээж явдаг Ардчилсан нам. Олон ургальч үзэл нь гадна талдаа тодорхой харагддаг. Түүнийгээ илэрхийлдэг, хэлчихдэг. Тэгэхээр хэрүүл уруултай юм шигээр төсөөлдөг. Бид энэ үзлээ дээдлэн хүндэлнэ. Олон ургальч үзлийг нам дотор амь бөхтэй орших үндсийг намын удирдлага бүрдүүлэх гээд байгаа юм. Хамтын удирдлага гээд байгаа нь тэр. Олонхоороо шийдвэр гаргаад сурчихсан. Энэ удаа олонх цуглараад шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг УДШ хүлээж авах ёстой. Хүлээж авахгүй бол хаанахын гар хөл Монголын төрийг удирдаж эхлэв ээ гэдэг асуулт гарцаагүй гарч ирнэ. Дээд шүүх хэн нэгний эрүүгийн хэрэг шүүх гээгүй, хэн нэгэнд ял оноох гээгүй. Энэ бол хэрэг биш бүртгэлийн ажил.

С.Эрдэнэтэй хэлэлцээр хийнэ. Боломжгүй, ойлголцохгүй зүйл гэж байхгүй-

-Танай намын бас нэг асуудал тамганы маргаан. "Албан ёсны тамга надад бий" гээд буруу хараад суучихсан нэг хүн бий шүү дээ. Хэрэв УДШ бүртгэчихвэл та тамга хийлгэчихэж болох юм билээ.

-Манай намын их хурал хэд хэдэн тогтоол баталсан. Түүн дотор "Сонгогдсон дарга Л.Гантөмөрт" гэсэн тогтоол бий. "Намаа эвлэрүүл, нийлүүл, маргаанаа эцэслэ" гэсэн утгатай. Миний хувьд намын эвлэрэл, нэгдэл, нягтрал, хамтын ажиллагааны төлөө маш өндөр хариуцлага хүлээж байгаа. Том үүрэгтэй гэж хэлж болно. Бэлэн зэлэн юман дээр очиж байгаа хэрэг огтхон ч биш. Цугларч, хурлаа хийж чадаж байна. Одоо олон үзэл санааг нийлүүлэх. Хуралд огт ирээгүй 10 хувийг олж авах. Эсрэг бодолтой 10 хувь байна шүү. Тэр 10 хувьтайгаа ярилцаж, нэгтгэх ажил надад бий. Хийнэ, хийхээс өөр арга байхгүй. Тамга гэдэг хүнээ л дагадаг. Би шийдвэрээ гаргасан гэдгийг нотлохын тулд тамга тэмдэг дардаг байхгүй юу. Тэгэхээр сонгогдсон хүн гарын үсгээрээ, тамга тэмдгээр өөрийгөө илэрхийлж болно. Бид асуудлаа шийдээд явна. 

-АН-ын дарга сонгогдсоны дараа "АН даргаа сонгоогүй. Намын нэр барьж хэсэг нөхдүүд шоудаж байна. Манай их хурал 28-нд болно" гэхчлэн ярьсан харагдана лээ?

-Эвлэлдэн нэгдэхийн тулд маш их яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Энэ дагуу явагдаж байна. "Эвлэрлийн яриа хэлэлцээр ийм түвшинд байна. Тусдаа байгаа 10 хэзээ нэгдэх тухай" гадагш задалж ярихгүй. Тэр хэдээ ч буруутгахгүй. Хоёр компанийн гэрээ хүртэл нууцад орсон байдаг шүү дээ. Тэгэхээр бидний аль аль талд нь тодорхой аргумент бий. Надад байгаа хамгийн том аргумент бол ардчилал. Ардчилал гэдэг бол олонхын засаглал. УИХ-ын олонх хуулиа баталдаг. Монгол Улсын Ерөнхий сайдыг олонхоороо томилдог. Ийм зарчимтай. Чухам энэ зарчмаараа л явна. Хэлэлцээрийн тухайд би задалж ярихгүй гэж байгаа юм. 

-Ямар ч байсан С.Эрдэнэ нартай учраа олчихно гэж бодож байна уу? 

-Хэлэлцээр хийгдэнэ. Боломжгүй зүйл гэж байхгүй. Ойлголцохгүй зүйл ч гэж байхгүй. Биднийг гаднаас хутган үймүүлж байгаа нь тодорхой. Гаднын хүчин зүйлд автахгүйн тулд бид ярилцаж байгаа ярианууд гаргамааргүй байгаа юм. Хүмүүс гаргаад илэрхийлээд явахыг үгүйсгэхгүй. "Битгий гаргаач" гэх эрх надад байхгүй. Төрөөр хамгаалуулах нууцын эрх бидэнд алга. Харин би бол гаргахгүй. Өөрөөр хэлбэл бид ярилцаж байгаа. Юу ярьснаа ярихгүй. Өөрийгөө зөвтгөхгүй. 

-Х.Баттулгатай ойлголцсон, гар барина-

-Танай намын хөл буюу орон нутгийн удирдлагууд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын гарт байгаа гэгддэг. Тэр хүнтэй та ойлголцоод гар барьчихсан уу?

-Ойлголцсон. Гар барина. Миний эн тэргүүний үүрэг ойлголцол. Энд тэнд ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг намдаа олж ирэх, хамтрах. Хаяж гээв, гадуурхав аа гэдэг намын тогтоол бий. Айлын хүүхэд алагтай, цоогтой шүү дээ. Тэглээ гээд гэрийн эзэн үр хүүхдээ хөөж явуулж болохгүй биз дээ.

-Тэгэхээр таны нэн тэргүүний ажил намынхны ойлголцлын асуудал гэж хэлж болох нь ээ? 

-Тийм. Нэн түрүүний ажил ойлголцол. Энэ ажил явагдаж байна. Хүмүүстэйгээ очиж уулзах ажил бий. Хамгийн гол нь бид ард түмнээс санал авах юм. Салбарт бүрд яваад очих ёстой. Эрүүл мэнд, боловсрол, сэтгүүлзүйн, цагдаагийн алба хаагчидтай, тээвэрчидтэй, тариаланчидтай, худалдаа эрхлэгчидтэй гэхчлэн уулзах хэрэгтэй. Монголын ардчилсан төрийг л хамгаалах нь миний зорилго. Хувь хүний хувьд шүү дээ. Ардчилсан төрийг хамгаалахын тулд ардчиллын институтийг бэхжүүлэх. Цаашлаад иргэний нийгмээ яаж бэхжүүлэх үү. Монгол Улсын парламентыг яаж хүчирхэг байлгах вэ. Төрийн албыг яаж тунгалаг байлгах вэ. Тодорхой ажлууд хийгдэнэ. Нөгөө талаар ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг сонсож, ард түмнээс сонгогддог ардчилсан төр засагтай гэдэг Үндсэн хуулийн үзэл санааны бааз суурийг ганхуулахгүйгээр хадгалах үүрэг нь оногджээ гэж бодож байна. Цаг үе хэцүү байна. Ардчиллынхан тарж бутарсан байна. Эвлүүлж нийлүүлье гээд байгаа нь эрх мэдэлтэй больё гэж байгаа хэрэг огтоос биш. Ардчиллаа хамгаалахын тулд бүгдээрээ хамтаръя, нийлье, нэгдье. 

-Өөртөө хэдэн хувь итгэлтэй байна вэ?

-Би Монголын хувь заяанд итгэж байгаа. 100 хувь итгэлтэй байна. Монголын ард түмэн хувь заяатай. Эвийн цавуу болъё. Газрын гагнаас нь болъё. Ингэж л бодож байна. Түүнээс биш "Би том дарга болъё. Хуучных шиг лаг лидер болъё" гэсэн бодол алга. Тэгж худлаа ярьж намаа тараан бутаргамааргүй байна. Салаад уначихгүй машин бүтээе. 

-Ардчилсан намыг хуваая, эзэнгүй байлгая, тараая гэдэг жижигхэн шунал нь одоо алга болсон-

-УДШ дээр бүртгэхгүй байхааас эхлээд эрх баригч нам системийн жижиг нам болтол нь хагалан бутаргасан.

-Монголын ардчилал итгэлээ алдсан. Монголын төр үнэгүйдсэн. Энэ хоёр үнэн биз дээ. Монголын ардчилалд итгэл алдарч буй нэг л шалтгаан бий. Популистууд хүчтэй хүний нөлөөнд орох гэж их тэмүүлсэн. Монголын ардчилал нэг удирдагчийн сүүдэрт орох гэж тэмүүлсэн. Тэрхүү удирдагч нь бяртай, өнгө зүстэй, эрдэмтэй хүн байх ёстой болдог. Тийм хүний сүүдэрт орчихвол гарах гэж зовдог юм байна. Саяын хэдэн жилийн зовлон ерөөсөө л тэрхүү сүүдэр дороос гарах гэсэн л зовлон. Манай намын туулсан зовлон эрх баригчдад ч ирнэ. Зөвхөн популистууд толгойд гардаг. Удирдагч хайж эхэлдэг. Удирдагч нь популист байхаас аргагүй болдог. Ингээд Монгол төр ардчилсан, ард түмнийх биш ганц хоёр популистийн төр болох том урсгалд орчихжээ. Энэ урсгалын нэг салаа нь Ардчилсан намыг аваад явчихлаа. Ардын намыг ч адилхан аваад явна гэдгийг залуу дарга нар нь мэдэж байгаа. Тиймээс Ардчилсан намыг хуваая, эзэнгүй байлгая, тараая гэдэг жижигхэн шунал нь одоо алга болсон. Ардчилсан нам Монгол төрийн хоёр баганын нэг юм байна гэдгийг ойлгосон байх гэж бодож байгаа. 

-Сөрөг хүчингүйн зовлонг ард түмэн л хамгийн их мэдэрдэг юм шиг?

-Сөрөг хүчин гэдэг чинь ард түмний дуу хоолой юм. Ард түмний дуу хоолой байхгүй болчихвол ард түмэнгүй төр болчихно. Ард түмэнгүй төрийн зовлон тасраад алга болчихдог. Вакуумжсан төрийг ард түмэн хайр найргүй дэвсэлж эхэлдэг. Ингээд төр нь үнэгүйдэхийн цагт дунд шатны хулгайч нар завшдаг, дээрэм хийдэг, оодордог, намын нэр барьдаг. Дэлхийн жишээ ийм. Тиймээс сөрөг хүчин байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь том. Тэгж байж сөрөг хүчнээр дамжсан ард түмний дуу хоолой эрх баригчдад өдөр бүр сонсогдоно. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсоно гэдэг ард түмэнтэйгээ цуг байхын илэрхийлэл. Ард түмэнтэйгээ цуг байгаа төр хүчтэй байдаг. Тиймээс эрх баригчдыг Ардчилсан намыг хагалан бутаргах ажил хийнэ гэж бодохгүй байна.

-Ойлголцчихвол хөтлөлцөөд сонгуульдаа бэлтгэнэ биз? 

-Ард түмэнд сонголт өгөх хэрэгтэй. Уулзаж, санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь авах хэрэгтэй. Бид Ардын намтай өрсөлдөөгүй. Ард түмнээсээ санал авах үүрэгтэй хүмүүс. Очиж уулзахгүйгээр сонгуульд орвол дахиад л ялагдана. Малчидтай уулзаагүй байж яаж саналыг нь авах юм бэ. 

-Танд шийдвэрлэх олон асуудал бий. Үүний нэг нь байрны асуудал. Танай нам одоогоор өөрийн гэсэн байргүй байгаа биз дээ?

-Ардчилсан нам байр, савгүй болоод их удаж байгаа шүү дээ. Ганцхан байртай байсан нь одоогийн Соёлын төв өргөөний хажуу талын хүзүүвч. Түүнийг Худалдаа хөгжлийн банканд өгчихсөн. Тэднийх барилга бариад 3-4 давхарыг нь авах гэрээтэй. Гэвч энэ бариллга одоо хүртэл баригдаагүй. Одоо Үндэсний дэвшлийн холбооны байр болон "Шонхор тауэр"-т түрээсээр суудаг. Бид дахиад л түрээсийн байрны тухай ярих болно. Харин цаашдаа буюу сонгуулиас өмнө Худалдаа хөгжлийн банкнаас өөрт оногдох талбайгаа олж авна. Ингэж л байртай болох юм.  

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-23 09:34

Amjilt husie

зочинЗОЧИН
зочинЗОЧИН
2023-01-23 13:25

энэ намд цавуу биш өмчилөөд бгаа луйварчидад нь сэлэм хэрэгтэй няц дарж намаа эрүүлжүүлж хууль дүрэм ээ сахиж ажилла

Зочин
Зочин
2023-01-23 13:34

Сүрхий " эвийн цавуу " байх нь ... Эвийн цавуугаар наасан шаазангаар \ гангар ч , гунгар ч \ Монголчууд 1960 - аад он хүртэл л лав цай ууж байсан , сайн мэднэ ээ - с##аад унадаг юм . Сайн нялуурч , нялцгануулж , на##инхайтуулж чадв## ч хаасайгүй овоолгоотой хог болчихсон БИТОН ЦУУРМАГУУД шиг эвийн цавуу байдаг л юм билээ . Энэ мундаг цавуугаар уг нь хэрэгтэй - хэрэггүй хог цуглуулж НААЖ цементэн цуурмаг болгож хаяснаас НАНО матери##аар \ ирээдүйг бүтээх эгэл жирийн
гишүүд - дэмжигчидээрээ \ ГАНГАР ЗАВЬЯ \ на##тгүй \ бүтээхсэн ...

Балт
Балт
2023-01-23 14:19

Гучин жил улс орноо тонсон ##уурчин дээрэмчинүүдтэй гар барина гэсэн үү? Чам шиг сул дорой амьтан энэ улс орныхоо эрх ашгийг өмнөө тавьж үзэл бодол дээрээ хэзээ ч нэгдэж байгаагүй амин хувиа хичээсэн бэртэгчинүүдийг нэгтгэнэ гэвэл үлгэр бно. Угтаа бол хэрэггүйг нь хаяад хэрэгтэйг нь аваад толгой дээр нь сэлэм эргүүлдэг яг Хүрэлсүх шиг хүн хэрэгтэй Манайханд боловсрол нээх их чух## биш гэдгийг бид харж лл бна шүү дээ

Зочин
Зочин
2023-01-23 15:52

1938-онд Ст##инд БНДөрвөд улс баигуулая гэж 4-н нөхөр захид## бичээд түүнииг нь Ст##ин Чоиб##санд явууосан баидаг. Тэр бичиг одоо архивд шарлаастаи хэвтэж баигаа. Одоо удахгүи Орост Гантөмөр иим бичиг явуулах юм баин## дөө.

ennie
ennie
2023-01-23 22:16

Энэ хүн маш з##ьтай дараагийн сонгуульд ардчилсан нам ялв## ерөнхий сайд болох санаархлаа нуугаад гоё үг хжлж тогос шиг гоёж бга биз

Зоч
Зоч
2023-01-24 01:55

Байргүй ч гэх шиг,11р хороололд маш том байр байгаа биз дээ,эсвэл танай хөгшин луйварчид чинь з##гичихсан уу.Байгаа юмаа байхгүйд тооцсон бүтэхгүй гарууд даа

Зочин
Зочин
2023-01-24 15:50

Erdene hulgaachiig turgen z##luul

Зочин
Зочин
2023-01-24 17:41

ШАР ЦАВУУ АВАХ УУ? ЭРДЭНЭЭ АХ ЗӨВШӨӨРСӨН ЮМ УУ? БАТТУЛГА АХ ЮУ ГЭСЭН ЮМ ХЭЦҮҮ ДЭЭ ЗИ ОВОГТ ХААЦИИН

Зочин
Зочин
2023-01-27 22:00

Эрдэнэ чинь чамайг зөвшөөрөхгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button