НИЙГЭМНийгэм мэдээ

Ирландын шүүх монгол эмэгтэйг хөнөөсөн хүүхдийн хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ

Ирландад ажиллаж амьдардаг монгол эмэгтэй Цэрэндоржийн Уранцэцэг нутгийн өсвөр насны хүүгийн гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард гарсан байсан билээ. Энэхүү хэргийг эцэслэн шийдэх шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон ч хууль зүйн мухардалд орсон тул шүүгч Тони Хант өмгөөлөгч талд сонголт өгөх үүднээс шүүх хурлыг ирэх сарын 13 хүртэл хойшлуулжээ.

Хэвлэлд гарч буй мэдээллээс үзвэл, гэмт этгээдийн өмгөөлөгч талаас нэгд, үйлчлүүлэгч нь хэрэг үйлдэх үедээ гүн мансуурсан байсан тул юу хийж байгаагаа ухамсарлан ойлгох чадваргүй байсан, хоёрт, Ц.Уранцэцэгийг хөнөөгөөгүй, хүндээр шархдуулсан гэдэг асуудлыг тавьж байгаа бололтой.

Шүүх хойшлуулах шийдвэрт ч дээрх хоёр хувилбарын аль нэгнээр яллах хувилбар яригдаж, мухардалд орсон учир хойшлуулсан гэж дурдсан байна.

Хэргийг сануулбал, 48 настай, хоёр хүүхдийн ээж Ц.Уранцэцэг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад харьж явах замдаа Дублины IFSC-ийн George’s Dock, Custom House Quay-ийн хооронд явган хүний ​​зам дээр өсвөр насны хүүхдэд дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулан амиа алдсан юм.

Гэмт этгээд нь хүний аминд хүрэхээсээ өмнө хар тамхи дээрмийн 31 удаагийн үйлдэлтэй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан гэмт хэрэгтэн болж таарсан. Хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан гэмтэн насанд хүрч, ял шийтгэлийг нь оноох цаг болсон тул шүүх хурал нь ийнхүү эхэлсэн ч хойшилжээ.

Өнгөрсөн сард /XII.22/ болсон эхний шүүх хуралд хохирогчийн ар гэрээс оролцож мэдүүлэг өгсөн байдаг.

Олон нийтийн анхаарлыг татсан, Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс эмгэнэл илэрхийлж байсан ноцтой хэрэг тул шүүх хурлын үйл явцыг Ирландын хэвлэлүүдэд дэлгэрэнгүй байдлаар ач холбогдол өгөн мэдээлж байна.

Хохирогчийн нөхөр шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ эхнэр нь бусдын гарт цаг бусаар амиа алдсанаас хойш амьдрал нь ямар хүн хэцүү болж хувирсныг ярьжээ. Хүү, 16 настай С.Уламбаяр "Хүн хүнээрээ, бие биенийхээ хайраар дутдаг. Бидэнд одоо амьдрахад маш хэцүү байгаа" гэсэн бол охин Сувд нь уг хэргийн улмаас сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж мэдүүлсэн байна.  

Гэмт этгээдийн хувьд насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадмжтай болоогүй учир нэрийг нь одоо болтол зарлаагүй байгаа.

Түүний эцэг, эх нь хар тамхины гүнзгий хамааралтай байсныг мөрдөгч Брэндан Кейси эмээгийнх нь мэдүүлэгт үндэслэн шүүх бүрэлдэхүүнд танилцуулжээ. Гэмт этгээд төр өдөр Таё Одаладе гэх өөр нэг эмэгтэйн утсыг булаахыг завдсан бөгөөд өглөө нь О'Коннелл гудамжинд байрлах “Спар” дэлгүүрийн худлдагчийг заналхийлж, дээрэмдсэн байна.

Жон Каулвелл “Худалдааны байгууллагад 16 жил ажиллахдаа гэмт этгээдүүдтэй бишгүй таарч байсан ч тэр удаад “Амиа алдаж болох юм” гэсэн мэдрэмжийг анх удаа амссан” гэж шүүхэд мэдүүлсэн аж.

Өмгөөлөгч нь гэмт этгээд нь эмээтэйгээ хамт амьдарч байхдаа хүмүүжилтэй сайн хүү байсан ч ээжтэйгээ амьдардаг болсноосоо хойш огцом эвдэрсэн, хэрэг үйлдэх үедээ хар тамхи ихээр хэрэглэж мансуурсан тул хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан гэж мэдүүлжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button