Top StoriesНИЙГЭМ

Багшийн хомстол: Байр, тавилга, идэш, шатахууны мөнгө, нөхөрт нь ажил бэлдэж байж химийн багштай болов

Өнгөрсөн оны хичээлийн шинэ жил эхлэхэд манай улсын боловсролын салбар ерөнхий боловсролын сургуулиудад 3000 багшийн ажлын байр дутагдалтай байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байв. Энэ бол албаны тоо. Харин он гарсаар зөвхөн бага ангийн багшийн орон тоо мөн тоогоор дутмаг яваа албан бус мэдээлэл гарав.  Өөрөөр хэлбэл өнөөдөр сургууль бүхэнд багшийн орон тооны асуудал бий болжээ. Тэр дундаа хими, физик, математик, бага ангийн багш тийм ч амар олдохгүйд хүрчээ.

-Ор дэвсгэр, хувцсаа л аваад ир, бусдыг нь бид зохицуулья-

Ганцхан жишээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ЕБС-ийн химийн багш БНСУ руу ажил хийхээр явж, орны хүний эрэлд гарчээ. Ингээд дараах зарыг оруулж. Сийрүүлбэл, "Хот суурин газраас хөдөө орон нутгийн цэнгэг сайхан агаартай говь нутагт ирж химийн багшаар ажиллах гэр бүлийг урьж байна. Байршил Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль. Хангамж-Төвлөрсөн шугамд холбогдсон душ, 00-той дулаан байраар, мөн өвлийн идэш, сүү цагаа бусад зүйлээр дэмжиж нөхөрсөг бүтээлч хамт олон хүлээн авна" гэжээ.

Хатанбулаг сумын сургууль

Тодруулах зорилгоор холбогдон асуув. Сумын болон сургуулийн удирдлагууд хамтран ажиллаж, багш нараа тогтвортой ажиллуулахын тулд дээрх зард дурьдсан бүх зүйлийг бүтээдэг юм байна. Энэ удаагийн химийн багшийн зар дээр  Хөвсгөл, Ховд, Улаанбаатар гээд олон газраас холбогдон сонирхож, тэдэн дунд мэргэжлийн бус хүн ч мэр сэр байж. Ингэхдээ мөн тоглоод байгаа юмуу, битгий худлаа зар оруулаад бай гэх нь ч байж. Энэ бүхний эцэст Ховд аймгаас нэгэн багшийн гэр бүл ирж суурьшин ажиллахаар болжээ. Товчхон танилцуулбал, гэргий нь химийн багш, гэрийн эзэн мужаан. Тэд ой долоон сартай охинтой. Эхнэр нь Хатанбулаг сумын химийн багшийн зартай холбогдохдоо хэрвээ очих газар нөхөрт маань ажил олдвол татгалзах зүйлгүй хэмээжээ. Сургуулийн захирал тэр даруйд сумынхаа ЗДТГ-тай ярилцаж тохиролцон мужааны ажлын байр бий болгож. Шинэ багшаа оруулахаар төлөвлөсөн байраа засч тордож, эхний нэг жил үнэ төлбөргүй суулгахаар ЗДТГ, сургуулийн захиргаа, химийн багш гурвалсан гэрээ хийхээр болжээ. Мөн залуу хосыг ор дэвсгэр, хувцас хунараа л өөрсдийнхөө жижиг тэргэнд багтаагаад хүрээд ир. Нааш ирэх бензиний мөнгө болон гэр оронд шаардлагатай бүхий л зүйлсийг бид зохицуулья гэж. Яаж зохицуулахын тухайд, Ховдоос Дорноговийн Хатанбулаг суманд ирэх шатахууны зардлыг сумын засаг даргын нөөц хөрөнгөөс, идэш болох үхрийн өрөөлийг тамгын газрын оролцоотойгоор харин хоёр хонины мах, сүү, аарц цагааг сургуулийн дотуур байранд хандивласан малчдынхаа хандив тусламжаас авчихаж. Харин багш нарын дундаас хөлдөөгч, хөргөгч, угаалгын машинаа илүүчилж бөөцийлсөөр айл босгоод иржээ. Тухайн хос хоёулаа зэрэг хөдөлмөр эрхлэх сонирхолтой, нэгнийхээ цалинг хурааж байрны мөнгө хуримтлуулах зорилготой юм байна. Баруун хязгаараас зүүн хязгаарт ирж суурьших залуу гэр бүл ирэх сарын сүүлээр Хатанбулагт ирнэ. Тэр хооронд хоцорсон програмыг өөрийн аргачлалаар нөхөж олгохоо захиралдаа сайтар ойлгуулсан байна. Тэд  аавынхаа насны ойг хийж, цагаан сараар настангуудтайгаа хамт өнгөрүүлээд ирэх юм гэнэ.

-Амьдралаа дээшлүүлэх гэж яваа багшаа хориглох эрх байхгүй-

Дорноговь аймгийн Хатанбулаг сум ЕБС 387 сурагч, 24 багш, 24 ажилтантай. Ханги мандлын  боомт болон уул уурхайн бүс нутагт оршдогоос ч тэрүү багш нар нь тээврийн жолооч болоод явчих, тогооч үйлчилгээний ажилтнуудыг нь уурхайнууд өндөр цалингаар аваад боловсон хүчний дутагдал байнга л тулгарсаар иржээ. Тийм ч учраас орон нутгийн удирдлагууд багш нарын нийгмийн асуудлыг дэмжихэд, ахуйн хүрээнд тусламж үзүүлэхэд байнга анхаарч сургуультайгаа хамтран ажиллаж иржээ. Жилдээ тэд хамтраад шинээр ирсэн болон шаардлагатай гэж үзсэн багш нартаа нүүрс, үхрийн өрөөл, 1-2 хонины гулууз, сүү, аарц өгч, ойрын жилүүдэд орон нутгийн үндсэн багш нараа орон сууцны төсөлд хамруулжээ. Сумын сургууль үндсэн малын хөрөнгөгүй ч хүүхдүүд нь дотуур байранд суудаг малчин өрхүүд цаг үргэлж дэмжиж, мах цагаан идээнээс илүүчилж иржээ. Сургуулийн дотуур байранд 90 хүүхэд амьдардаг. "Амьдралаа хөөгөөд илүү цалин хангамж руу тэмүүлээд явж байгаа багш нараа хорих эрх байхгүй. Тэр болгон сургуулийн үйл ажиллагаанд хүндээс тусдаг ч орон нутгийнхаа тэтгэвэрт гарсан багш нараа ажиллуулах, энэ мэтээр цалингаа аль болох ахуйн зардалдаа үрэхгүй ажиллах нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна" гэж зар тавьсан захирал багш хэллээ.

-Багшийн үнэлэмж шал, багшийн цалин ул-

Энэ бол нэг л сумын ганцхан жишээ. Гэвч энэ мэт проблем сургууль болгонд бий.  Багш нарын үнэлэмж муу, цалин бага, ачаалал их зэрэг нь үндсэн шалтгаан. 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны урамшууллыг жилээр ангилж цалин дээр нэмсэн. Мөн зэргийн нэмэгдэл болон үр дүнд суурилсан урамшууллыг үндсэн цалинд шингээсэн. Ингээд л байхад ихэнх багш нар гар дээрээ 500-550 мянган төгрөг авч буй. Маханд, унааны зардалд, түрээсийн байранд мөнгө зарцуулдаггүй орон нутгийн багш нар ийнхүү ажлын байраа орхиж уурхай, боомт, гадаад орныг бараадаж байхад утаатай, түгжрэлтэй хөдлөөд л мөнгө зарцуулах хэрэгцээ үүсдэг хотын багш нар тэднээс ч илүү ихээр хаа нэгтээг зорьж байгаа. Аргаа барсан багш нар "Багшийн үнэлэмж шал, багшийн цалин ул" хэмээн бичсэн нь бий. 

-2025 он гэхэд 50 мянган багшийн хэрэгцээ үүснэ-

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хэмжээнд нийт 35110 багш бий гэсэн судалгааны дүн байна. Мөн 2025 он гэхэд манай улсад 50 мянган багшийн хэрэгцээ үүсэхийг ч судлаж. Жилд 3000-3500 багш бэлтгэгдэж төгсдөг ч ихэнх нь хот суурин газар ямар нэгэн ажил эрхлэхийг хүсдэг. Түүнчлэн ЕБС-ийг жилд 20-30 мянган хүүхэд төгсөж байхад нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдийн тоо 80 мянгад хүрээд буй. Эдгээр тоонуудаас харахад цаашид багш мэргэжлийн ажлын байрны хомстол боловсролын салбарт "зуд" болж буйг харуулна. Өнөөдөр багш нарын 90-ээс дээш хувь ямар нэгэн төрлийн зээлтэй байгаагаа судалгаанд мэдүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
багш
багш
2023-01-23 08:43

ХАТАНБУЛАГИЙН ЗАХИРАЛ ҮНЭХЭЭР ЗОХИЦУУЛДАГ ТУЛДАА Л ИЙМ БАГШ ОЛЖ АВЧ ЧАДАЖ БАЙНА. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БАГШИЙН ДУТАГДАЛ БАЙНАГА ШҮҮ ДЭЭ. БАС ОРОН БАЙР Ч БАЙХГҮЙ

Зочин
Зочин
2023-01-23 11:16

Улс үндэстэн хөгжие гэвэл багш, эмч, цэрэг цагдаагийн ##бан хаагчидын ц##ин хамгийн өндөр байх ёстой гэж өндөр хөгжилтэй орныхон үздэг.

Зочин
Зочин
2023-01-23 11:36

Нийтээрээ нэг ажил хаялт хийгээд үзвэл ёстой үр дүнтэй дээ

Зөнч
Зөнч
2023-01-23 11:55

Аргагүй,аргагүй ажиллах орон тооноосоо хэдэн арав дахин хэтэрсэн байхад хуульч,эдийн засагч бэлдсээр л байгаа Боловсролын сайд үүнийгээ больж багш,инженерүүд бэлд.

Зочин
Зочин
2023-01-23 13:26

Би 2024 онд гадаад орныг зорино би багш хүн багш хүн гэдэг бол Монголд нэр хүндгүй хүн болсон

Иргэн
Иргэн
2023-01-23 13:56

Багшийн ц##ин бага байгаагаас л сайн багш ч байхгүй. Багшлах хүн ч ховор байгааг ойлгодог болоосойдоо. Өөр олон долоон юм боловсорлын тухай, багшийн тухай их мэдэгчүүд олон долоон юм яриад ердөө хэрэггүй

Ардах
Ардах
2023-01-23 15:08

Харин эсрэгээр Баян Өлгий аймагт багш мэргэжилтэй хүмүүс, үүн дотор з##уу багш нар сургуульд орон тооны ажилд орж чадахгүй ажилгүй байна. Улс даяаар дотоод нүүдэл сууд##ын, шилжих суурших хөдөлгөөний зохицуул##т хийх цаг нь болжээ.

Багш
Багш
2023-01-23 16:19

36 сарын тэтгэмж хассан одоо бүр ажиллах хүн байхгүй болно.Багш Эмч Цагдаа гэх улны ц##интай Төрийн ##бан хаагчид бүгд гарч байна.

Бага ангийн багш
Бага ангийн багш
2023-01-23 16:57

Багшаар ажилласнаас зөөгч, угаагч хийсэн нь илүү ача#### бага гэж боддог болоод байгаа. Ядаж л өдөржин ядарч гүйсэн ч гэртээ ирээд ясаа амраана. Багш нэрийн дор бас л робот байлгах гэж үзнэ ш дээ. Хүндлэл, ойлголцол, төрийн бодлого дутагдснаас хоосон с##бар болж дээ

Багш
Багш
2023-01-23 17:19

Үнэндээ л багшийн ажил үнэлэмжгүй, авдаг ц##ин амьдр##д хүрэхгүй, ар гэрээ өдөржин хаяж яваад, өөрөө ч эрүүл мэндийн асууд##тай болж бна аа. Багшийн ажил хийхээр бараг дэлгүүрийн худ##дагч хийсэн нь дээр шахууу ... Ядаж л орой гэртээ ирээд тайван амрах н....Дээр нь эцэг эхийн хандлага гэж ...

Ахмад багш
Ахмад багш
2023-01-23 19:43

Багшийг үнэлэх, хүндлэх дээр үеийн уламжл## оргүй болж эцэг эхийг юу ч гэсэн зөв хэмээн өөгшүүлж, багш нараа гоочлоод, ц##ин бага, их ажил, олон хүүхдээр зовоогоод байхаар багш хийх хүн яаж олдох вэ дээ...З##уучууд бол жил хүрэхгүй ажиллаад х##ширч байна. Багш бид хүүхдээс болж зовдоггүй, бүдүүлэг эцэг эхээс болж хөгшин з##уугүй хямарч бэрхшээдэг.
Эцэг эхийн үүргийг тодорхой болгож түүнд нь тохирсон хариуцлага тооцдог болгомоор байна. Одоо багш олдохгүй тэтгэвэрт гарсан хэд буцаж ажиллаад, дундаас дээш үеийн хэдэн багш нар үнэндээ аргагүйн эрхэнд боловсролын голомтоо сахин үлдэж байна. Гэтэл ингэлээ гээд ямар ч урам байхгүй төр яам нь ч харж үздэггүй, дуртайдаа ажиллаж байгаа мэт үзнэ, ц##ин мөнгө хасаж, татвар нэмнэ.
Ийм хэцүү болсон үед хөдөө орон нутагт ийм сайхан дэмжлэг үзүүлж байгаа нь үнэхээр сайхан сонстож байна. Хүн гэдэг амьтан урмаар тэтгэгдэж сэргэдэг хойно ийм газар очсон багш чин сэтгэлээсээ сайн ажиллах нь дамжиггүй.
Амжилт хүсье.

Зочин
Зочин
2023-01-24 08:46

Ц##ин бага, ажлын ача#### ихтэй үнэн. Үүнээс хэцүү зүйл нь одоогийн хүүхэд, эцэг эхчүүдийн харилцаа, хандлага хүмүүжил гэж аймаар болсон. Ялангуяа з##уу багш нар ганц жил ажиллаад л больё гээд гарч бна даа.

зочин
зочин
2023-01-24 13:56

Монголын төр, засгийн давын өмнө шийдвэл зохих асуудлын нэг нь багш. Үүнийг шийдэх гол зүйл нь ц##ин, хангамж шүүдээ. ядаж хэдэн багшдаа амьдр##ын чанарыг нь хангах хэмжээний ц##ин өгч чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ? энэ олон төрийн данхайсан бүтэц орон тоогоо цомхон болгоод хулгай юмаа багасгахад энэ хэдэн багш, эмч нараа олон улсад үнэлэгдэх хэмжээний ц##интай болгочихооч. Тэгвэл энэ төр, засаг нүүр бардам байхсан. арай л байна даа та нар...

Зочин
Зочин
2023-01-24 14:51

Bi tetgevertee sayaxan garsan bagsh xun baina oron nutagt ochij bagshiin ajlaa xiix sonirxoltoi shuu

зочин..
зочин..
2023-01-24 15:50

Улсын хэмжээнд багш мэргэжилтэй хүмүүс хамгийн олон нь. Тиймдээ ч багшийн АРМИ гэж нэрлэдэг болсон. Соц. үеэс аваад багш олон тул улсын санхүүг бодоод ц##инг багаар тогтоосон байдаг. 1970-аад онд шинэ төгссөн багш 540 төг ,бусад дээд мэргэжилтнүүд төгсөөд 600 төг-ийн ц##интай байсан. Одоо ч энэ жишиг хэвээр хадг##агдаад байна.Гол нь үүнээс болоод хүүхдүүд,эцэг эх асран хамга##агчид ахиу ц##инг бодно,бас ажлын хүнд хүчрийг мэдээд багшийн ажлаас ######схийж байдаг нь мэдээж. Энэ сум,сургууль харин их арга хэмжээ авч багштай болж байгаа юм байна. Зарим сум тоох ч үгүй,сургууль багштай байна уу үгүй юү бүү мэд. Та нар өөрсдөө арга хэмжээ ав гээд сууж байх ДАРГА НАР бий дээ. ИХ ДЭЭД СУРГУУЛЬД элсэхээс нь эхлээд ГЭРЭЭТЭЙ сургах т##аар анхаарв## яасм болдоо.

Зочин
Зочин
2023-01-24 17:23

Сайхан байна. Би багш мэргэжилтэй. Багшаар ажиллах чинь хүсэлтэй... даанч ажлын байр олдохгүй л байна даа.

Үнэн үг
Үнэн үг
2023-01-24 21:01
Reply to  Зочин

Чинь хүсэл гэж юу бдаг юм. Чин хүсэл гээч. Ийм үгийн ##даа гаргадаг усан толгойнууд хүнийг хүүхдийг ##аад яахав мөрөөрөө гэртээ байж бай

Зочин
Зочин
2023-01-24 20:12

Багшийн ц##инг шүүгч нарынхаас илүү болгосон цагт хомсдол багасна, ц##ингаа нэмсэн үедээ л одооны дарамтаа тогтоож болно

Зочин
Зочин
2023-01-25 09:04

Үндсэн ц##ин бага учраас нэмэгдүүлд нь тун бага Нэмэгдлүүдээ үндсэн ц##индаа суулгаж өгсөн ч ц##ин нь мөн л тун бага хэвээрээ Одоо лаборатори 30 хувиа үндсэн ц##инд нь суулгаад ,лаборторигүйг ч 30 хувь нэмэх шаардлагатай Багшийн ц##инг нэг сая зургаан зуун мянгад хүргэхээр жагса## хийх,бүр 2сая 5000мянгад ч хүргэхээр жагсах Жагса##аар яаруу түргэн асуудлаа шийдэж дуусгасан нь зөв байх даа Ийм бага ц##интай улс орны асууд## нийгэмд юу болж байгааг мэдрэх тв ч үзэх завгүй хоцрогдмол ,зөвхөн сурах бичгээ шагайж хөтөлбөр төлөвлөлт цахим хичээл ш##гуулах гэдгээс өөрийг мэдэхгүй амьдр##аас хоцрогдмол ядуу багш нар өөрсдийнхөө төлөө үтэр түргэн жагса## хийж тэмцээч Нийгмийн хүрээнд мэдээллээс хол хоцрогдмол ц##ин бага "улны"амьдр##тай багш нар Монголоо хөгжүүлэх хойч үеийг сургана гэх том бодолтой ч яаж бүтэх вэ хөөрхий Гэрээ зассан бол төр засах боломжтой Гэр ахуй амьдр## хүнд багш нар яаж ч ажлаа засаж чадахгүй Хүчирхийллээр л захир## менежер нь дарангуйлаад ажлыг хийлгэх гэж оролдоно Дарангуйлагч бол их олон Нэг сургууль 6 менежртэй Сургууль бүр нь шорон шиг камертай бас Ардчил## энэ тэр 0000,юун соц үеэсээ дор ,нэр төр уланд ,дуртай нэг нь гүтгээд ч болтугай хэл ам хийж бүдүүлэг үг хэллэгээр бол"гөлөг"царайлуулна,хөөрхий

Зочин
Зочин
2023-01-25 09:17

Нэг ээлжинд яаруу түргэн шилжиж ,үдээс хойш нь бичиг цаасны ажлаа хийгээд 18 цагт ажил гэсэн асууд##гүй багш нарын толгой тархийг амраах т##аар сайд сайтар ажилламаар байна даа 18 цагаас хур## эхэлнэ шөнийн 21 цагт тараад гэртээ очно Очингуут сургуулийн чат группээр сург##тын менежер үүрэг да##гавар өгнө Үүр цайт## хийнэ Үүр цайт## суусан багш хичээлээ амжилттай заах уу Баахан бичиг цаас бүрдүүлж дээш явуулах шаардлагатай гээд л үүр цайт## бичиж хийсээр захир## менежерт өгөх ажлыг мөн их хийнэ Бас кабинет бүрийг уха##аг самбартай болгож өгөх т##аар яам нь ч төр засаг нь ч хурдан шийдмээр Камер тавихаас уха##аг самбартай болох нь мөн ч их хэрэгтэй байна даа

Холбоотой мэдээ

Back to top button