Өөрийнхөө зурагтай цаг тооны бичгээр тойргийнхноо найрагч

Намрын чуулган өнгөрсөн баасан гарагт өндөрлөв. Энэ долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллацгаана. Цагаан сар хаяанд ирж буй тул сурсан зангаараа тойргийнхоо ахмадуудад идээний боов тараах нь дамжиггүй биз ээ. Эхнээсээ тойргийнхондоо юу өгөхөө зарлаад л байна.
Ховд нутгаас сонгогдсон гишүүн С.Бямбацогт аймгийнхаа бүх өрхөд өөрийнхөө зурагтай цаг тооны бичиг хүргүүлнэ гэнэ. Бүр 2016 оноос хойш ийн тарааж буй гэх. Түүн дээрээ хийсэн ажил, хэрэгжүүлэх бодлогоо тусгах юм байх. Цаг тооны бичгийг үнийг хайгаад үзвээс, онлайнаар захиалах бол номын дэлгүүрүүдэд 5000-10000 төгрөг гэж байх. Ийн тойргийнхоо иргэдийг 10000 мянган төгрөгөөр л найрах бололтой.
Угаас манай тойргоос сонгогдсон гишүүд сав л хийв л юм барьж гүйдэг жамтай. Тойргийнх нь гишүүд ч өгч байгаа юм чинь гээд авч л орхино. Д.Ганбат гишүүн тойргийнхоо иргэдэд 40 литрийн багтаамжтай бидон, Б.Чойжилсүрэн 50 мянган төгрөгтэй хадгаламжийн дэвтэр нээлгэн тарааж байсан гээд дурдаад байвал дуусашгүй түүх бидэнд бий, бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбацогт цементийн үйлдвэр бариулсан. 24 онд сонгоноо. Ажил хийсэн ганцхан хүн
Ккккк
Харин л дээ
Бидон хавьгүй дээр юм байна
ed nar ih davarch bna daa mongol tor deed tenger ta nariig neg odor but niregnee ter tsagt myangan burhan baigaad nemergui
Шинэ хуулиар авилга гэж үзвэл 5 с 20 жил ял авна.дурсг## гэхүү гарын бэлэг гэхүү.
Үлгэрийн баатрууд сонгох оо болимоор юм
Жил бүрийн цагаан сарын цэнгүүнээр монголд гавъяа байгуулсан урлаг соёлын ##дартнууд, зохиолчидтой хамт монголд гай болсон хулгайч нар(дарга нар, улстөрчид) хамт суугаад найрлаж, наргиж байгаа нь ёстой эвгүй харагддаг юм билээ.