Нийгмийн

Цахилж яваа “Цахилгаан Зоригоо”

Өнгөрсөн амралтын өдөр Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан боллоо. Уг барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, улсын начин Б.Түмэндэмбэрэл үзүүрлэлээ. Ойрын хэдэн заал танхимын барилдааныг үзсэн хэн бугай ч “Цахилгаан Зоригоо” буюу Монгол Улсын харцага Б.Зоригтбаатараар бахдахын аргагүй байлаа. Нэг ёсондоо Монгол бөхийн өргөөг өндөлзүүлсэн иртэй, бяртай барилдаануудыг үзүүлж байгаа нэгэн.

Саяын барилдааны шөвгийн дөрөвт үлдчихээд шинэхэн аварга О.Хангайг хонгодоод л дарчхав. О.Хангай аваргын хувьд ч гэсэн начин цолны хүндэтгэлийн барилдаанд начин цолтон нь үзүүр түрүү булаалдаг гэх шиг “Цахилгаан Зоригоог” амлаж аваад ёстой л нэг эр хүн шиг үзсэн нь үзэгчдийн талархлыг хүлээх шиг болсон.

Ингээд Б.Зоригтбаатарын тухай баримтуудыг хүргэе. Тэрбээр арын сайхан хангай, их тамирын хөндий, бөхбилэгт дэвжээний бөх билээ. Ардын хувьсгалын 99 жилээр тунан тунасаар төрийн наадмын зааны даваанд гарч барилдсан. Ингэхдээ энэ шавилхан биедээ баймгүй их хурд,уран барилдааны, төгс мэдрэмжийг хослуулан барилдсаар харцага цолны болзлыг хангасан юм.

Гэхдээ энэ хөдөлмөрч дайчин залуугийн монгол бөхийн амжилт ингэж эхэлж байгаа хэрэг цаашид хаана ямар өндөр цол хүлээж байгааг би таашгүй гэхдээ л энэ харайдаг хэмээх цолноосоо дээшээ гарч заан, гарди арслан, аварга гээд өндөр цолонд хүрэх боломж байгааг харуулан өнгөрсөн хавар заал танхимын барилдаанууд, чөлөөт бөхийн улсын аваргаар тод томруун харуулан барилдсан.

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магад

Түүний хувьд сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийн барилдаанд бүгдэд нь түрүүлж байгаа онцгой амжилтын нэгэн. Бүр нарийвчилбал аймгийн цолтнуудад хоёр, улсын начин цолтны барилдаанд ийнхүү мөн хоёронтаа түрүүлж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр түүний хувьд бүх зүйлийг багаас нь эхэлж өдийг хүртэл явж ирсэн нэгэн юм. Б.Зоригтбаатарын амжилт ингээд дуусахгүй.

Тэр ахиад цааш барилдаж цолоо ахиулах бүрэн боломжтой. Хэзээ нэгэн цагт "цахилгаан" гэх хочоо аварга болгон өөрчлөх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-23 11:05

Соци##измын үед цахилгаан Мөнхөө гэж байлаа. Хүмүүс барилдахын их сонирхдог байж билээ. 1-2 даваанаас цааш явахгүй ээ, тэгсэн мөртлөө их хөгжилтэй хүмүүс шуугилдаад л ##га ташаад байдагсан. За тэгээд цахилгаан Зоригоодоо амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button