Төгрөгөө Монголдоо үлдээе

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс нээсэн. Хил нээгдсэн өдөр юань ₮503.35 байв. Харин өнөөдөр ₮512.62 болж, ₮9.27-өөр өсжээ.
Тун удахгүй монгол түмний баяр цагаан сар болох гэж байна. Ах, дүү, амраг садандаа юу өгөх вэ хэмээн монголчууд бэлгийн эрэлд гардаг. Хямдыг нь бодож, хятад бараа авах нь элбэг. Нэг үеэ бодвол эл хандлага багасаж буй юм шиг. Гэсэн хэдий ч өнөө жил хил нээлттэй байгаа тул урагш явж цагаан сарын бэлгээ бэлдэнэ гэх хүн цөөнгүй.
Элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргэх гэж буй ийм хүнд цаг үед төр, түмнийхээ уламжлалт баяраар төгрөгөө Монголдоо үлдээе.
Бэлэн мөнгө барьж золгоод, гар дээр нь заавал юм тавих ёстой бол үндэсний үйлдвэрлэгчдээсээ л бараа, бүтээгдэхүүн худалдаж авцгаая.
Жишээ нь, Янмал ХХК-ийн оймсны үнэ ₮3500-өөр эхэлж байна. Энэ мэтээр дотоодод үйлдвэрлэж буй гар нүүрийн саван гээд айл гэрт хэрэгцээ шаардлагатай юмс л өгцгөөе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмжиж бна Монголоороо байцгаая
Цагаан сар м##чин түмний м##аа онд мэнд оруулсны баяр шүү дээ. Тиймээс хот суурин газрынхан цагаан сарыг тэмдэглэж энээ тэрээ болох хэрэггүй. Цагаан сараар м##чин түмэн онд мэнд орж одоо тарган тавтай хаваржиж байна уу гээд мэндэлдэг.
Маш зөв үндэснийхээ уламжл##тай цагаан сарыг Монголоороо гоёж эдийн засагтаа нэмэр болж мөнгөний ханшаа өсгөе
Заав## бэлэг өгөх шаардоага ч ##га одоо цагт , төвөг цаашаа . Ходоод руугаа л хоол цайгаа хийж чадаж байв## барав . Хог новш ч цаашаа хэвтэг
Тэр м## хуйтай баячууд нь л баярладаг баяр болохоос ганц ч төлөггүй хотынхонд бол пад ##га
Болсон болоогүй хог цуглуулаад тэрийгээ эндээс тэндээс ирсэн гэдгээ боль. Зүгээр л Монголдоо хөрөнгө оруул##т хийгээд Монгол үйлдвэрлэлээ дэмж. Үгүй бол бэлэг бэлэгийн дээд мөнгө өгөөч. Манайх жил болгон сар шинээр мөнгө өгдөг болсон.
Зөв